эрүүл шүд

Таны шүдэнд ээлтэй 5 хоол хүнс

Цагаан идээ хүний биед тал бүрийн ашигтай. Сүү цагаан идээнд шүдэнд нэн хэрэгтэй бактери устгагч, өвөрмөц кальци, кали ихээр агуулагддаг.

Тухайлбал, хүний шүд эрдэс бодисоор бүрэн хангагдаж байж бат бөх чанартай байна. Шүдний эрдэс бодис нь хүнс тэжээлээр орсон бодисын чанар, бүтэц найрлагаас хамаараад зогсохгүй, тухайн хүний бие махбодын бодисын солилцоотой холбоотой. Шүд нь шууд шүлсний найрлагаас эрдэс бодисоор цөгцөн хэсгийн паалангаар нэвчүүлэн авдаг.

Бодисын солилцоогоор сурвалж хэсгийн цусан хангамж лимфийн солилцооны дүнд үүссэн эрдэс уураг бодисоор тэжээгддэг. Шүд эрүүл бат бөх байхад сүү цагаан идээ маш их ач холбогдолтой болохыг бид мэднэ.

Тараг

Тараг нь амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг саатуулдаг.

Ааруул

Ааруулыг сайтар зажилж идэхэд шүдний бөх бат байх нөхцөлийг бүрдүүлж, цусан хангамж сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Ээзгий

Ээзгийг мөн зажилж идэхэд цавуулаг наалдамхай чанар нь шүдний өнгөрийг арилган цэвэрлэдэг. Дашрамд сонирхуулахад шүдний өнгөрийн 70 хувийг нян эзэлдэг ба нэг мг өнгөрт өвчин үүсгэгч 250 сая нян агуулагддаг байна.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Бяслаг

Бяслаг мөн шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай нөлөөтэй. Ер нь ааруул, ээзгий зажилж идэх нь эрүүний ясны өсөлтөд нөлөөлж Монголчууд өргөн шанаатай, эрүүний өсөлт сайтай, хаш цагаан, том шүдтэй байсны бас нэг гайхамшиг гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Тиймээс танан цагаан шүдээ эрүүл бүтэн байлгахад хүн бүр багаасаа анхаарах хэрэгтэй. Орчин үеийн хүнсний ихэнх бүтээгдэхүүн шүдэнд халтай болсон тул хүүхэд багачуудын шүд “усанд уусах сахар” мэт хэврэг болж байгаад эцэг эхчүүд анхаарч, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, нүүр ам судлалын мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Сүү

Сүүг өдөрт нэг аяга уухад хоногийн кальцийн хэрэгцээ хангагдаж амны хөндий дэх ашигтай микроплорын лактай бактери үржиж сүүний хүчил үүссэнээс гэдэсний савханцар, гэдэсний балнад, цусан суулгын савханцрын үржлийг зогсоодог.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл