Аппараттай үед шүдээ хэрхэн арчлах вэ? Эмчийн зөвлөгөө ба сойзны зөв сонголт

Шүдний аппарат арчилгаа – Аппараттай шүд угаах

Аппараттай үед шүдээ хэрхэн арчлах вэ? Эмчийн зөвлөгөө ба сойзны зөв сонголт

Шүдний аппарат таны шүдийг тэгшлэх үүргээ гүйцэтгэнэ. Харин энэ хугацаанд шүд, буйлаа эрүүл байлгах эсэх нь таны өдөр тутмын арчилгаанаас шууд шалтгаалдаг. Брекет болон утасны эргэн тойронд хоолны үлдэгдэл, өнгөр энгийн үеэс хэд дахин хурдан тогтдог. Тиймээс шүдний аппарат арчилгаа маш чухал бөгөөд угаах арга, сойзны сонголт, хооллолт зэргээ бага зэрэг өөрчлөх шаардлага гардаг.

1.5–3 жилаппарат зүүх дундаж хугацаа
3 минутнэг удаагийн угаалт
4 алхамөдөр бүрийн цэвэрлэгээ
2–3 сарсойзоо солих хугацаа
AiDent - эмчийн зөвлөдөг сойз, Япон технологиор Монголд үйлдвэрлэв

Аппараттай үед арчилгаа яагаад илүү чухал вэ?

Шүдэнд наасан брекет болон түүнийг холбосон нуман утас нь шүдний гадаргууд олон жижиг «халхавч» үүсгэдэг. Энгийн сойзны тэгш үс брекетийн зөвхөн дээд хэсэгт л хүрдэг. Харин ард болон дор нь нуугдсан өнгөрийг цэвэрлэж чаддаггүй. Хэрэв арчилгаа дутмаг байвал дараах асуудлууд үүсдэг:

⚪Цагаан толбоУдаан тогтсон өнгөр паалангийн эрдсийг уусгаж, аппаратаа авахуулсны дараа ч арилахгүй толбо үлдээж болно.
🩸Буйлны үрэвсэлБрекетийн доод ирмэг буйлтай ойр тул цэвэрлэгээ дутвал буйл улайж хавдаж, угаахад цус гарна.
🦷Шүд цоорохШүдний завсар болон утасны доор цоорол нуугдмал байдлаар явагддаг.
💨Амны эвгүй үнэрБрекет дээр тогтсон хоолны үлдэгдэл муудаж, эвгүй үнэр гаргадаг.
⏳Эмчилгээ удаашрахБуйл үрэвссэн үед шүдний шилжилт удааширч, эмчилгээний хугацаа сунаж болно.
🪨Шүдний чулуу тогтохЦэвэрлэгдээгүй өнгөр брекетийн эргэн тойронд хатуурч чулуу болдог. Түүнийг сойзоор арилгах боломжгүй тул мэргэжлийн цэвэрлэгээ шаардлагатай.
Гажиг засал ихэвчлэн 1.5–3 жил үргэлжилдэг. Энэ хугацааны өдөр тутмын арчилгаа эмчилгээний эцсийн үр дүнд шууд нөлөөлнө.

Зөв хэрэгслээ сонгох

Эмч нарын зөвлөдгөөр аппараттай шүд угаах эхний бөгөөд хамгийн чухал алхам бол зөв сойз сонгох юм. Аппараттай хүний өдөр тутмын арчилгаанд дараах 4 зүйл заавал байх шаардлагатай.

Аппараттай хүний шүдний арчилгааны хэрэгсэл: аппаратны сойз, завсрын сойз, утас, оо
Аппаратны сойз
Аппаратны сойзГолдоо ховилтой. Брекетийн гадаргуу, дээд ба доод тал, буйлны ирмэгийг цэвэрлэнэ.
Завсрын сойз
Завсрын сойзБрекет хоорондын зай, нуман утасны доод хэсгийг цэвэрлэнэ.
Завсрын утас ба floss threader (утас оруулагч)
Завсрын утасШүд хоорондын нарийн завсарт үлдсэн хоолны үлдэгдлийг цэвэрлэнэ.
Фтортой шүдний оо
Фтортой ооБрекетийн эргэн тойрон дахь паалангийн эрдсийг нөхнө.

Аппаратны сойз энгийн сойзноос юугаараа ялгаатай вэ?

Энгийн сойзны үс нэг түвшинд тэгшхэн байрладаг. Харин аппаратны сойз буюу гажиг заслын сойзны үс «V» хэлбэрийн ховилтой байдаг онцлогтой. Сойзоо шүдэн дээр байрлуулахад голын богино үснүүд нь брекет дээр яг таарч суудаг. Харин хоёр талын урт үс нь брекетийн дээд болон доод талаар нэвтэрч, шүдний гадаргуу, буйлны ирмэгийг сайн цэвэрлэдэг.

Түүнчлэн энэхүү ховил нь аппаратын утсыг даван гулсдаг тул сойзны үс тээглэж, хурдан сэвэрч мууддаггүй.

Урт үсбуйл, шүднийгадаргуу Богино үсбрекет дээрсуудаг буйлшүд
V ховил: брекетийн эргэн тойрныг нэг дор цэвэрлэнэ
AiDent шүдний аппараттангуудын сойз - бактери үржихээс 99% сэргийлдэг мөнгөжүүлсэн үстэй
AiDent аппараттангуудын сойз: V ховилтой толгой, мөнгөжүүлсэн (Silverion) үс бактери үржихээс 99% сэргийлнэ
«Энэ сойз маань бусад сойзыг бодоход яг шүдний гажиг заслын аппаратад зориулсан, голдоо зайтай, ховилтой сойз байгаа… брекетийн завсар болон шүдэн дээрх өнгөрийг маш сайн арилгадаг.» — Prodent-ийн шүдний эмч
AiDent · эмчийн зөвлөдөг сойз

Брекетэнд яг таарч суудаг сойз

Шүдний аппараттай буюу брекеттэй хүмүүст зориулсан AiDent сойз голдоо V хэлбэрийн ховилтой. Мөнгөжүүлсэн (Silverion) үс нь бактери үржихээс 99% сэргийлнэ.

«20 жилийн турш шүдний эмнэлэгт ажилласан туршлага дээрээ үндэслэн Монгол хүний шүдэнд зориулан AiDent сойзоо зах зээлд гаргаж байна.»— Доктор Э.Ануударь, шүдний мэргэшсэн эмч

  • Medium
  • Medium soft
  • 6+ нас
  • Silverion 99%

🌐 aident.mn  ·  📞 8038-0018, 7702-1818

AiDent шүдний аппараттай хүмүүст зориулсан сойз 6,000₮

Та ямар ч сойз сонгосон бай, үс нь брекеттэй байнга үрэлддэг тул аппаратны сойз энгийн сойзноос хамаагүй хурдан сэвэрдэг. Иймд сойзны үс сарвайж хэлбэрээ алдаж эхэлмэгц, эсвэл дор хаяж 2–3 сар тутамд шинэчилж байгаарай.

Сойз солих хугацааны тухай

Аппараттай үед шүдээ хэрхэн зөв угаах вэ? (4 алхам)

Шүдээ өглөө болон орой бүр, нэг угаахдаа 3 минутаас багагүй хугацаанд угаах нь чухал.

Аппараттай шүд угаах - сойзоо 45 градус налуулах
🪥1

45° налуулж угаах

Сойзоо буйлны зааг руу 45° налуулж, жижиг эргэлдэх хөдөлгөөнөөр угаана.

Брекетийн дээд талыг доош, доод талыг дээш налуулна
Завсрын утас2

Завсрын утас

Утсаа нуман утасны доогуур шургуулж, шүдний хананд нааж дээш доош гулсуулна.

Оруулахад хэцүү байвал floss threader (утас оруулагч) ашиглаарай
Завсрын сойз3

Завсрын сойз

Брекет хооронд, утасны доогуур оруулж нааш цааш хөдөлгөнө.

Хамгийн их алгасдаг ч хамгийн чухал алхам
🪞4

Толинд шалгах

Цэвэр брекет гялалзаж харагдана. Бүдэг хэсгийг дахин угаана.

Хоолны үлдэгдэл, цагаан өнгөр үлдсэн эсэхийг хар

💡 Голдоо ховилтой AiDent зэрэг аппаратны сойз брекет дээр яг таарч суудаг тул 1-р алхмыг хийхэд илүү хялбар. Шүд бүрийн гадна, дотор, зажлах гадаргууг мартуузай.

Гадуур явахдаа: хоол идсэний дараа шүдээ угааж амжихгүй үедээ цэвэр усаар амаа сайтар зайлаарай. Цүнхэндээ аппаратны сойз, завсрын сойз, бага хэмжээний оо бүхий жижиг иж бүрдэл байнга авч явахыг зөвлөж байна.
Шүд угаах зөв дараалал

Аппараттай үед ямар шүдний оо хэрэглэх вэ?

Аппараттай хүнд зориулсан тусгай оо шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь фтортой байх ёстойг анхаараарай. Фтор нь брекетийн эргэн тойронд цагаан толбо үүсэхээс сэргийлдэг.

✔ Хэрэглэнэ Фтортой шүдний оо Сойз дээрээ вандуйн чинээ хэмжээгээр Өглөө, орой бүр
✕ Түр хэрэглэхгүй Цайруулах оо Цайруулагч наалт Брекет наалттай хэсэг цайрахгүй тул аппаратаа авахуулсны дараа шүд алаг өнгөтэй болох эрсдэлтэй

Шүдний аппараттай үед идэх хоол ба идэж болохгүй зүйлс

Шүдний аппараттай үед идэх хоол ба идэж болохгүй зүйлс
Болгоомжлох хүнсШалтгаанОронд нь
Хатуу хүнс: самар, мөс, хатуу чихэр, ястай махБрекет ховхрох, утас мурийх эрсдэлтэйЗөөлөн, жижиглэж татсан хоол
Наалдамхай хүнс: карамель, бохь, ирис чихэрБрекетэд наалдаж ховхлох аюултайЖимс, тараг
Шүдээрээ хазаж иддэг хүнс: алим, лууван, эрдэнэ шишийн собоУрд шүдний брекетийг ховхлох хүч үйлчилнэЖижиг хэсэг болгон хэрчиж, араа шүдээрээ зажлах
Чихэрлэг ундаа, хийжүүлсэн усБрекетийн эргэн тойрон дахь пааланг сулруулнаЦэвэр ус. Уусан бол араас нь амаа зайлах

Түүнчлэн хумс эсвэл үзэгнийхээ үзүүрийг хазах, лонхны таглааг шүдээрээ онгойлгох зэрэг зуршил ч брекет ховхрох бас нэг шалтгаан болдог.

Өвдөлт, шалбархайг хэрхэн намдаах вэ?

Шүдний аппаратны вакс наах

Шинээр аппарат зүүсэн, эсвэл чангалуулсны дараах 2–4 хоногт шүд хөндүүрлэж, эмзэг болох нь хэвийн үзэгдэл. Энэ үед аль болох зөөлөн хоол идэж, сойзныхоо Medium soft төрлийг хэрэглээрэй.

  • Брекет эсвэл утасны үзүүр хацар, уруулын дотор салстыг үрж байвал шүдний аппаратны вакс-аас бага зэргийг тасдан авч бөөрөнхийлөөд тэр хэсэгт нааж хамгаална.
  • Нуман утас хатгах, эсвэл брекет ховхорсон тохиолдолд өөрөө засах гэж оролдолгүй эмчдээ хандана.
Аппарат хийлгэсний дараа анхаарах зүйлс

Prodent гажиг заслын эмчилгээ

Prodent гажиг заслын эмчилгээний үр дүн - өмнө ба дараа

Аппаратаа ихэвчлэн 4–6 долоо хоног тутамд эмнэлэгтээ очиж чангалуулдаг. Энэхүү давтан үзлэгийн үеэр эмч таны шүдний шилжилтээс гадна амны хөндийн эрүүл ахуйг давхар шалгана. Мөн 6 сар тутамд мэргэжлийн шүдний цэвэрлэгээ хийлгэхийг зөвлөдөг.

Prodent-ийн гажиг заслын эмч нар таны аппаратад тохирох арчилгааны хэрэгслийг зөвлөж, шүдээ хэрхэн зөв угаахыг биечлэн зааж өгнө.

✔ Аппаратад тохирсон арчилгааны зөвлөгөө
✔ Давтан үзлэгээр амны эрүүл ахуйн хяналт
✔ Мэргэжлийн шүдний цэвэрлэгээ
✔ Натур, Яармаг, Akoya Mall — 3 салбар
Гажиг заслын эмчилгээ дэлгэрэнгүй

Түгээмэл асуултууд

Аппараттай үед энгийн сойзоор угааж болох уу?
Болно. Гэхдээ брекетийн дээд, доод тал болон буйлны ирмэгт өнгөр үлдэх магадлал өндөр. Голдоо ховилтой аппаратны сойз (жишээ нь AiDent) яг эдгээр хэсэгт хүрэх зориулалттай. Ямар сойз хэрэглэсэн ч завсрын сойз, шүдний утсыг хамт хэрэглээрэй.
Тунгалаг аппараттай (элайнер) хүнд аппаратны сойз хэрэгтэй юу?
Үгүй. Тунгалаг аппаратыг хоол идэх, шүдээ угаах үед авдаг тул шүдээ энгийн сойзоор угаана. Хавтангаа тусад нь зөөлөн сойз, хүйтэн усаар цэвэрлэнэ. Халуун ус хавтанг гажуудуулдаг. Тунгалаг аппаратын тухай
Хүүхэд аппаратны сойз хэрэглэж болох уу?
Болно. AiDent-ийн аппаратны сойз байнгын араа шүд нь ургасан, 6-аас дээш насны хүүхдэд тохирно. Эцэг эх нь хүүхдийнхээ угаалтыг шалгаж, завсрын сойз хэрэглэхэд нь тусалж байгаарай. Хүүхдийн шүдний аппарат
Аппаратаа авахуулсны дараа яах вэ?
Энгийн сойз руу буцаж шилжинэ (сойз хэрхэн сонгох вэ). Үр дүнгээ хадгалахын тулд эмчийн зааврын дагуу бэхжүүлэгч аппарат (ретейнер) зүүж, түүнийгээ өдөр бүр цэвэрлэнэ.

Аппаратын арчилгаагаа эмчээр шалгуулаарай

Зөв арчилгаа бол гажиг заслын эмчилгээний амжилтын тал хувь. Арчилгааны зөвлөгөө авах, давтан үзлэгт орохоор цагаа урьдчилан захиалаарай.

Цаг захиалах

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Шүдний эмчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл