Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
Шүдний тулгуур эдийн эмчилгээ
Продент шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна.
Шүдний тулгуур эдийн эмчилгээ
Шүдний тулгуур эдийн өвчин нь буйл, шүдийг тойрсон холбоос эд, эрүү яс зэрэг шүдийг тогтвортой барьж байдаг эдүүдийн үрэвсэл юм. Энэ өвчнийг эмчлэхгүй удах үед буйл ухрах, шүд хөдөлгөөнтэй болох, цаашлаад шүд унах эрсдэлтэй.
Буйлнаас цус гарах, амнаас эвгүй үнэр гарах, буйл хавдах, шүд уртассан мэт харагдах зэрэг шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн үзлэг, оношилгоонд орох хэрэгтэй.
Цаг авах
Шүдний тулгуур эд гэж юу вэ?
Шүдийг зөвхөн харагдаж буй цагаан хэсэг гэж ойлгож болохгүй. Шүдийг буйл, холбоос эд, яс, судас мэдрэл зэрэг олон бүтэц хамтдаа тогтвортой барьж байдаг.
Эдгээр эд үрэвсэх үед эхэндээ зөвхөн буйл улайх, цус гарах байдлаар илэрдэг ч удаан хугацаанд эмчлэгдэхгүй бол шүдний эргэн тойрон дахь яс шимэгдэж, шүд хөдөлгөөнтэй болдог.
- Буйл улайх, хавдах
- Шүдээ угаах үед цус гарах
- Амнаас эвгүй үнэр гарах
- Шүдний завсар зай ихсэх
- Шүд хөдөлгөөнтэй болох
Тулгуур эдийн өвчин яагаад үүсдэг вэ?
Гол шалтгаан нь шүдний өнгөр, чулуу, амны хөндийн ариун цэвэр хангалтгүй байдал боловч зарим үед ерөнхий биеийн байдал, зуршил, удамшил зэрэг хүчин зүйл нөлөөлдөг.
Шүдний чулуу, өнгөр
Шүдний гадаргуу болон буйлны ирмэгт өнгөр хуримтлагдсанаар нян үржиж буйл үрэвсдэг.
Буруу угаалт
Шүдийг дутуу угаах, шүдний завсар цэвэрлэхгүй байх нь тулгуур эдийн үрэвслийн эхлэл болдог.
Тамхи, буруу зуршил
Тамхи татах нь буйлны цусны эргэлтийг муутгаж, эдгэрэлтийг удаашруулдаг.
Чихрийн шижин
Цусан дахь сахарын хяналт муу байх нь буйлны үрэвсэл, халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Гажиг зуулт
Шүд давхарлаж ургасан үед цэвэрлэхэд хүндрэлтэй болж өнгөр, чулуу хуримтлагдах эрсдэлтэй.
Тогтмол үзлэггүй байх
Эрт үед өвдөлт бага байдаг тул үзлэггүй удах үед өвчин хүндэрсэн байдаг.
Prodent шүдний эмнэлэгт хийгдэх тулгуур эдийн эмчилгээ
Мэргэжлийн цэвэрлэгээ
Шүдний чулуу, өнгөрийг аппаратаар цэвэрлэж буйлны үрэвслийг бууруулна.
Буйлны гүн цэвэрлэгээ
Буйлны доорх чулуу, халдварлагдсан хэсгийг цэвэрлэж үрэвслийн шалтгааныг арилгана.
Үрэвслийн хяналт
Буйлны эдгэрэлт, цус гаралт, хаван, мэдрэгшлийг хянаж шаардлагатай зөвлөгөө өгнө.
Рентген оношилгоо
Шүдний эргэн тойрон дахь ясны шимэгдэл, халаасны гүн болон эрсдэлийг үнэлнэ.
Гэрийн арчилгааны заавар
Шүдний утас, завсар цэвэрлэгч, зөв угаалтын техникийг өвчтөнд тохируулан заана.
Давтан хяналт
Эмчилгээний дараа тогтмол хяналтад оруулж дахилтаас сэргийлэх төлөвлөгөө гаргана.
Тулгуур эдийн эмчилгээний мэс ажилбарууд
Буйл, эрүү яс болон шүдний тулгуур эдийн хүнд хэлбэрийн үрэвслийн үед зөвхөн цэвэрлэгээ бус мэс заслын эмчилгээ шаардлагатай байдаг. Манай эмнэлэгт тулгуур эдийн төрөлжсөн мэс ажилбаруудыг орчин үеийн аргачлалаар хийж байна.
Хийгддэг мэс ажилбарууд
- Буйлан доорх чулуу цэвэрлэгээ
- Буйл сөхөх мэс ажилбар
- Буйл сөхөж хиймэл яс нөхөх хагалгаа
- Араа шүдний ил гарсан ёзоорын тулгуур эдийн эмчилгээ
- Буйлан доорх ясны шимэгдэл үүссэн үед эмгэг яс тэгшлэх, хусах
- Тулгуур эдийн эмчилгээ
Нөхөн сэргээх болон мэс заслын эмчилгээ
- Буйл тайрах, нэмэх, нөхөх мэс засал
- Шүд хоорондын буйлны зай сэргээх мэс ажилбар
- Шүдний цөгц уртасгах мэс ажилбар
- Түүшин яс уртасгах, хиймэл яс нөхөх мэс ажилбар
- Имплант суулгалтын үеийн буйлны үрэвсэл, салстын үрэвслийн мэс заслын эмчилгээ
- Үүдэн шүдний ёзоор уртасгах мэс ажилбар
Тулгуур эдийн нөхөн сэргээх эмчилгээ
Тулгуур эдийн өвчлөлийн улмаас буйл ухрах, яс шимэгдэх, шүд хөдөлгөөнтэй болох зэрэг асуудлууд үүсдэг. Манай эмнэлэг эдгээр өөрчлөлтийг нөхөн сэргээх төрөлжсөн эмчилгээ хийж байна.
Шүдний гурвалжин
буйлыг сэргээх
Буйл ухарснаас үүссэн хар гурвалжин зайг нөхөн сэргээх эмчилгээ хийж, инээмсэглэлийн гоо зүй болон буйлны хамгаалалтыг сайжруулна.
Шамарсан буйл сэргээх
Буйл ухралтын улмаас ил гарсан ёзоорыг хамгаалж, мэдрэгшлийг бууруулах буйл нөхөн сэргээх эмчилгээ хийнэ.
Шүд алдахаас сэргийлж тулгуур эдийг сэргээх
Яс шимэгдэл болон тулгуур эдийн гэмтлийг эмчилж, шүдийг аль болох удаан хадгалах нөхөн сэргээх эмчилгээ хийнэ.
Хөдөлгөөн орсон шүд нөхөн сэргээх
Тулгуур эдийн үрэвслийн улмаас хөдөлгөөнтэй болсон шүдийг тогтворжуулах, дэмжих эмчилгээ болон хяналт хийдэг.
Эмчилгээний үе шат
Үзлэг
Буйл, шүдний хөдөлгөөн, чулуу, цус гаралт болон амны хөндийн байдлыг үнэлнэ.
Оношилгоо
Шаардлагатай зураг авалт хийж ясны шимэгдэл, буйлны халаасны байдлыг тодорхойлно.
Эмчилгээ
Мэргэжлийн болон гүн цэвэрлэгээ хийж үрэвслийг бууруулах эмчилгээг эхлүүлнэ.
Хяналт
Эдгэрэлт, буйлны тогтвортой байдал болон дахилтын эрсдэлийг тогтмол хянана.
Эрүүл буйл ба үрэвсэлтэй буйл
Эрүүл буйл
- Ягаан өнгөтэй, хавагнаагүй
- Шүдээ угаахад цус гарахгүй
- Амнаас эвгүй үнэр гарахгүй
- Шүд тогтвортой, хөдөлгөөнгүй
Үрэвсэлтэй буйл
- Улайж хавдсан, эмзэг болсон
- Шүдээ угаахад цус гардаг
- Амнаас эвгүй үнэр гардаг
- Шүд суларч, зайтай болж эхэлдэг
Эмчилгээний дараах арчилгаа
Тулгуур эдийн эмчилгээний дараа үр дүнг хадгалахын тулд гэрийн арчилгаа хамгийн чухал. Зөв угаалт, завсар цэвэрлэгээ, тогтмол хяналт нь дахилтаас сэргийлнэ.
Зөв угаалт
Өдөрт 2 удаа, буйлны ирмэгийг гэмтээхгүйгээр зөөлөн угаах хэрэгтэй.
Шүдний завсар цэвэрлэх
Шүдний утас, interdental brush ашиглан завсар дахь өнгөрийг арилгана.
Давтан үзлэг
Эмчийн зөвлөсөн хугацаанд давтан үзлэгт орж буйлны байдлыг хянуулна.
Түгээмэл асуулт хариулт
Буйлны эрүүл мэндээ хамгаалаарай
Буйлнаас цус гарах, амнаас эвгүй үнэр гарах, шүд хөдөлгөөнтэй болох шинж илэрч байвал хойшлуулалгүй үзлэгт ороорой. Эрт үеийн эмчилгээ нь шүдийг хадгалж үлдэх хамгийн зөв алхам юм.
Цаг авах
13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхартБусад үйлчилгээ
Зөвлөгөө мэдээлэл
Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.









