Гүйлсэн булчирхайн үрэвсэл
“Гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин, түүний хор уршиг”-ийн талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөө, мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу хоолойн ангина эсвэл хоолойн мах гэж бидний нэрлэж заншсан өвчин нь удамшдаг гэж ярьдаг. Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь цус задлагч А бүлгийн стрептококк нянгаар үүсгэгддэг. Энэ халдвар нь гаднаас ч тэр, биеийн дотроос ч тэр орох боломжтой.
Эхний тохиолдолд өвчний эх үүсвэр нь өвчтэй хүн байдаг. Ханиах, найтаахад өвчин үүсгэгч зүг зүг цацагддаг бөгөөд эрүүл хүнийг халдварлуулна. Халдварлахаас гадна өвчтөнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдана. Гүйлсэн булчирхайн үрэвслийн дотоод эх уурхай нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад, гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэг нь архаг халдварын голомтууд болдог.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
Бага насны хүүхдэд аав, ээж болон гэр бүлийнхнээс ахуйн замаар болон шүлсээр дамжин халдварладаг байна. Тиймээс гэр бүлийн өвчин ч гэж нэрлэдэг. Тэгэхээр хоолойн ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл нь удашдаг биш халдварладаг өвчин гэдгийг мэдэж авлаа.
Юуны өмнө залгиур болон гүйлсэн булчирхайн бүтцийн талаар авч үзье. Залгиур нь хүзүүний урд хэсэгт байрласан юүлүүр хэлбэртэй булчинлаг хөндий эрхтэн бөгөөд амны хөндийг улаан хоолойтой, хамрын хөндийг төвөнхтэй холбож, мэдрэлийн үйл ажиллагааны удирдлагаар хоол боловсруулах, амьсгалах үйл ажиллагааг зэргийг зохицуулдаг.
Гүйлсэн булчирхай нь залгиурын дунд хэсэг буюу амны хэсэгт байрлах бөгөөд залгиурт орших тунгалгийн нэхдэсийн бөөгнөрөлийг хэлнэ. Түүний гадаргуугаас цагаан эс байнга ялгарч байдаг. Гүйлсний хальс залгиурын ханын хооронд хөвсгөр холбогч эдээр дүүрсэн гүйлсний ойролцоох зай оршдог.
Ангина нь гүйлсэн булчирхайн гэмтлийн шинж тэмдгээр илэрдэг халдвар харшлын гаралтай бүх биеийн өвчин бөгөөд 80 гаруй хувьт нь эмгэгээр даамжирдаг.
Ямар шалтгаанаар гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин үүсдэг вэ?
Ангины үндсэн үүсгэгч нь стрептококк (цус задлагч β бүлгийн) 79% – 98%-д тохиолддог. Халдварлах зам нь агаар дуслын зам, агаар тоосны зам, кариестай шүд, лакуны бөглөөс, идээт хамрын дайвар хөндийн үрэвслээс халдварладаг.
Вирүсын үүсгэгчид:
- Rhinovirus- Ханиадны шинжтэй залгиур хоолой улайж үрэвсэх;
- Coxsackievirus- Гар, хөл, амны хөндийн үрэвслийн хэлбэрээр халуурах, хоолой өвдөх, цэврүүт тууралт гарах шинжээр илрэх;
- Herpes Zoster- Арьс салстад цэврүүт тууралт гарч, гурвалсан мэдрэл цочрох;
- Herpangina- Ханиадны олон шинжээр илрэх;
- Aphthous Stomatitis-Зөөлөн тагнай хэл завжинд олон тооны өвчтэй шархлаа гарах;
- Papilloma HPV – Төвөнхийг гэмтээх;
- Epstein-Barr Virus- Халдварт мононуклёз өвчин үүсгэх
Бактерийн үүсгэгчид:
- Вeta hymolitic streptococci – Залгиур гүйлсэн булчирхайг үрэвсүүлэх;
- Streptococci pneumoniae;
- Staphylococcus aureus;
- Людвигийн халдвар
Үрэвссэн үед ямар зовууриуд илэрдэг вэ?
Залгиурын өвчин эмзэглэл, улайлт, гүйлсэн булчирхайн шар, цагаан өнгөр, залгиурын шархлаа цэврүүт хүндрэл , дуу сөөнгөтөх, толгой өвдөх, хоолны дуршил алдагдах , чихний өвдөлт, залгихад бэрхшээлтэй болох, хүзүү эрүү орчмын булчирхай цочих, халуурах, бусад эрхтэн системийн талын өөрчлөлтүүд гардаг.
Эмчилгээ
Гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээг гэртээ хийж болох бөгөөд ихэнхдээ хэвтрийн дэглэм баримтална. Антибиотикыг зөвхөн эмчийн заавраар антибиотик мэдрэг чанарыг үзүүлсний дараа антибиотикийн курс эмчилгээг дуустал нь хийх хэрэгтэй. Эмчилгээний дэглэм алдагдах, эмчилгээ дутуу хийгдсэн тохиолдолд тодорхой хугацааны дараа үрэвсэл дахин үүсэх магадлалтай байдаг.
Гүйлсэн булчирхайн үрэвслийн үед шингэн юм ихээр ууж, илчлэг өндөртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хүнсийг хэрэглэнэ. Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хэрэх /хэрлэг/ буюу ревматизм өвчин үүсэхийн эхний дохио болох магадлалтай.
Хэрэв гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчилснөөс хэд хоногийн дараа үеэр өвдвөл үений холбогч эдийн эмгэгийн мэргэжлийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн үед хамгийн үр дүнтэй арга нь мэс заслын эмчилгээ байдаг.
Ангины улмаас ямар хүндрэл, хор нөлөө үүсдэг вэ?
Сүүлийн үед залгиур хоолойн үрэвсэл нянгийн хоруу чанар, тухайн хүний дархлаа чадамж, эмийн сангаас дур мэдэн тохирохгүй антибиотик худалдан авч ууж байгаагаас залгиур луу эм цацах, гүйлсруу тариулах, хүзүү хоолойд жин тавьж байгаа зэргээс хамаарч үрэвсэл хүзүүний булчин, хальс, яс эрхтэнүүдийн хоорондын тусгаар зайнуудад үрэвсэл үүсгэж, идээ хуралдан залгиурын буглаа үүсгэдэг.
Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь зүрх судасны системтэй холбоотой зүрхний булчингийн үрэвсэл, үе мөчний талаас реватизм буюу хэрэх өвчин, бөөрний талаас бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлийг үүсгэх аюултай юм.