Чанартай Хамгийн сайн шүдний эмнэлэг

Prodent эмнэлэг Dental Awards 2024-т шилдгээр шалгарлаа!

Бид ард иргэдийнхээ эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хамгийн сайн шүдний эмнэлэг байхын төлөө хичээнгүйлэн ажиллаж 10 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

prodent logo 1

Ажиллах цагийн хуваарь

  • Да – Ба 09:00 & 17:00
  • Бя – Ням 08:00 & 19:00

Монголын шүдний эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч Prodent шүдний эмнэлэг нь Dental Awards 2024 арга хэмжээний үеэр онцгой амжилт гаргаж, дараах нэр хүндтэй шагналуудыг хүртэж бахдам амжилтаа улам бататгасаар байна.

  • 🏆 Шилдэг тулгуур эдийн эмч
  • 🏆 Шилдэг шүдний эрүүл ахуйч
  • 🏆 Шилдэг сувгийн эмчилгээний эмч

Эдгээр шагналууд нь Prodent эмнэлгийн мэргэжлийн багийн ур чадвар, тууштай хичээл зүтгэлийн баталгаа бөгөөд манай үйлчлүүлэгчдийн итгэл, дэмжлэгийн үр дүн билээ.

Тэгвэл яагаад Prodent эмнэлгийг сонгох ёстойг бид дараах 5 шалтгаанаар танилцуулж байна.

Хамгийн сайн шүдний эмнэлэг


Prodent шүдний эмнэлгийг сонгох 5 шалтгаан

1. Хамгийн олон гажиг заслын эмчилгээг амжилттай дуусгасан

Prodent нь 2024 оны байдлаар 4730 үйлчлүүлэгчийн шүдний гажиг заслын эмчилгээг бүрэн дуусгасан, туршлагатай мэргэжлийн эмч нарын багтай. Шүдний зөв байрлал, гоо зүйг сэргээх өндөр үр дүнтэй үйлчилгээ нь бидний давуу тал юм.

Бид дараах гажиг заслын аппаратыг мэргэжлийн өндөр түвшинд дэвшилтэт технологиор хийж гүйцэтгэдэг.
  1. Металл брекет систем
    Бат бөх, найдвартай сонголт бөгөөд шүдний гажгийг үр дүнтэй засдаг.
  2. Шаазан брекет систем
    Шүдний өнгөтэй төстэй тул гоо зүйн хувьд давуу талтай, цэвэрхэн харагддаг.
  3. Сафир брекет систем
    Сафир чулуугаар хийгдсэн, тунгалаг өнгөтэй тул бараг харагддаггүй.
  4. Өөрөө түгжээтэй брекет систем
    Аппаратны нумыг хөдөлгөөнгүй барьж, тогтмол зөөлөн хүчээр үйлчилдэг тул өвдөлт багатай.
  5. Синержи брекет систем
    АНУ-ын технологиор бүтээгдсэн, зөвхөн байрлалын гажиг үүссэн шүднүүдийг хөдөлгөж, бусад шүдэнд хүч үйлчилдэггүй.
  6. Инвизилайн (Invisalign)
    Тунгалаг, авагддаг шүдний аппарат нь зүүхэд эвтэйхэн, гоо сайхны төгс шийдэл.
close up of a woman with braces on a beige backgro 2024 03 19 20 07 30 utc

2. Танд хамгийн ойр, тохиромжтой байршил

Prodent эмнэлэг нь хотын А бүс болон Яармагт байрлах хоёр салбараараа үйлчлүүлэгчдийнхээ тав тух, цаг хэмнэлтийг бүрэн хангаж, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэг.

шүдний эмнэлэг салбар 1
prodent шүдний эмнэлэг salbar 2
шүдний эмнэлэг салбар 3 Akoya

3. Стандартын ариутгал

Эмнэлгийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтэд бид онцгой анхаарал хандуулдаг. Олон улсын стандартад нийцсэн ариутгалын систем ашигладаг тул та аюулгүй, найдвартай орчинд үйлчлүүлэх болно.

bf1adb431322d9241b05fb99905c7169

4. Дижитал дэвшилтэт технологи

Шүдний оношилгоо, эмчилгээнд хамгийн сүүлийн үеийн дижитал технологийг ашигладаг. 3D рентген зураг авалт, дижитал сканнер зэрэг нь шүдний нарийн оношилгоо, үр дүнтэй эмчилгээг хангаж, таны хэрэгцээнд нийцсэн хамгийн тохиромжтой шийдлийг санал болгоно.

DSC00321

5. Төлбөрийн уян хатан нөхцөл

Манай эмнэлэг хүүгүй, урьдчилгаагүй лизингийн нөхцөлөөр үйлчлүүлэгчиддээ санхүүгийн ачаалалгүйгээр шаардлагатай эмчилгээгээ хийлгэх боломжийг олгодог. Энэ нь шүдний эрүүл мэнддээ санаа зоволгүйгээр үйлчилгээ авахад тусална.

the opposite of money

Шүдний эмчилгээ

Ам хатах шалтгаан: шөнө, байнга ам хатах үед юу анхаарах вэ?

Posted on
0 Comments
Ам яагаад хатдаг вэ? Ам хатах түгээмэл шалтгаан, шөнө болон байнга ам хатах онцлог, шүд цоорох, буйлны үрэвсэл, амны эвгүй үнэртэй холбоо, гэртээ хийх арга, эмчид хандах үе.

Хүүхдийн сүүн шүд хэзээ унадаг вэ? Солигдох дараалал ба насны хүснэгт

Posted on
0 Comments
Сүүн шүд хэдэн насанд унадаг вэ? Шүд тус бүрийн унах насны хүснэгт, солигдох дараалал, хөдөлгөөнд орсон шүдийг гэртээ авах эсэх, байнгын шүд ард нь ургах үед болон эмчид хэзээ хандах тухай зөвлөгөө.

Агт араа авхуулсны дараа анхаарах зүйлс ба эдгэрэлтийн үе шат

Posted on
0 Comments
Агт араа авхуулсны дараах эхний 24 цаг, өдөр өдрөөр эдгэрэх явц, идэх хоол, шүдний оромны үрэвслээс (альвеолит) сэргийлэх арга, эмчид даруй хандах шинж тэмдгийн тухай зөвлөгөө.