Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
Хүүхдийн шүдний эмнэлэг
Продент хүүхдийн шүдний эмнэлэг нь чадварлаг эмч нараар багаа бүрдүүлэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэн ажилласаар байна.
Хүүхдийн шүдний эмчилгээ
Хүүхдийн шүдний эрүүл мэнд нь зөвхөн шүдний асуудал биш — эрүү нүүрний хөгжил, хооллолт, яриа, унтах хэв маяг, өөртөө итгэх итгэл зэрэгтэй шууд холбоотой байдаг. Иймээс бага наснаас нь тогтмол үзлэгт хамруулж, зөв эмчилгээ хийх нь насан туршийн эрүүл шүдний үндэс болдог.
Сүүн шүд яагаад чухал вэ?
Сүүн шүдийг “унадаг учраас эмчлэх шаардлагагүй” гэж ойлгох нь хамгийн түгээмэл буруу ойлголтуудын нэг юм.
Сүүн шүд нь байнгын шүдний байрлалыг чиглүүлж, эрүү нүүрний зөв хөгжлийг тодорхойлдог. Хэрвээ сүүн шүдийг эрт авах, эсвэл цооролтой удаан хугацаанд орхивол:
– Байнгын шүд буруу байрлалтай ургах
– Шүдний гажиг үүсэх
– Зажлалт алдагдах
– Ярианы хөгжилд нөлөөлөх
– Өвдөлт, үрэвсэл, идээт хүндрэл үүсэх эрсдэлтэй.
Хүүхдийн шүдэнд хамгийн түгээмэл тохиолддог асуудлууд
Шүдний цоорол – Хэт их чихэр, амттан, хийжүүлсэн ундаа, буруу угаалт зэрэгтэй холбоотой үүсдэг.
Сүүн шүдний үрэвсэл – Цоорол удаан явснаар шүдний мэдрэлд хүрч өвдөлт, хавдар үүсгэнэ.
Шүд эрт унах – Байнгын шүдний зай алдагдаж гажиг үүсэх шалтгаан болдог.
Шүдний гажиг – Эрүү нүүрний хөгжил, буруу зуршил, удамшилтай холбоотой үүсдэг.
Манай эмнэлэгт хийгддэг хүүхдийн шүдний эмчилгээ
Хүүхдийн шүдний бүтэц нь насанд хүрэгчдийн шүднээс илүү эмзэг байдаг тул хүүхдийн нас, шүдний хөгжилд тохирсон зөөлөн арга барил, нарийн хяналттай эмчилгээ шаарддаг.
Шүдний цоорол эмчилгээ
Хүүхдийн сүүн болон байнгын шүдний цоорлыг эрт үед нь илрүүлж, шүдний бүтцийг аль болох хадгалах зорилготой эмчилгээг хийдэг.
Сүүн шүдний сувгийн эмчилгээ
Цоорол шүдний мэдрэлд хүрсэн үед үрэвслийг эмчилж, сүүн шүдийг хугацаанаас нь өмнө авахгүйгээр хадгалах эмчилгээ хийнэ.
Шүд авах эмчилгээ
Хадгалах боломжгүй болсон шүдийг хүүхдийн айдас, зовиурыг багасгах аргачлалаар аюулгүй авч эмчилдэг.
Фторт хамгаалалт
Шүдний пааланг бэхжүүлж, цоорол үүсэх эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх хамгаалалтын түрхлэг хийдэг.
Шүдний өнгөлгөө, цэвэрлэгээ
Хүүхдийн шүдэн дээр үүссэн өнгөр, чулууг цэвэрлэж, амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах үйлчилгээ үзүүлдэг.
Хүүхдийн гажиг заслын зөвлөгөө
Эрүү нүүрний хөгжил, шүдний байрлалын өөрчлөлтийг эрт үед нь үнэлж, шаардлагатай үед гажиг заслын зөвлөгөө өгдөг.
Шүд ургалтын хяналт
Сүүн шүд болон байнгын шүдний ургалтын явцыг хянаж, буруу ургалт болон зайны асуудлыг эрт илрүүлдэг.
Амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө
Хүүхдийн насанд тохирсон шүд угаах арга, хооллолтын зөв дадал, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг эцэг эхэд тайлбарлан өгдөг.
Эмчилгээний үе шат
Анхны үзлэг
Шүд, эрүү, зуулт болон амны хөндийн нөхцөл байдлыг үнэлж шаардлагатай зураг авалт, оношилгоог хийнэ.
Оношилгоо
Хүүхдийн нас, шүдний хөгжил, цоорол, үрэвслийн байдлаас хамаарч эмчилгээний төлөвлөгөө гаргана.
Эмчилгээ
Хүүхдэд ээлтэй орчинд, айдас багатай байдлаар эмчилгээг хийж тогтмол хяналтанд авна.
Шүд ургалтын үе шат
Эцэг эхчүүдийн анхаарах хамгийн чухал зүйл
Хүүхдийн шүд өвдөж эхэлсэн үед биш, өвдөхөөс өмнө эмчид үзүүлэх хэрэгтэй. Өвдөлт илэрсэн үед ихэнхдээ цоорол хүндрэл өгсөн байдаг.
Хүүхдийн шүдийг эрт хамгаал
Одоо үзлэгт оруулснаар ирээдүйд гарах том эмчилгээ, зардлаас урьдчилан сэргийлэх боломжтой.
Цаг авахХүүхдийн тань СҮҮН ШҮД унаад БАЙНГЫН шүд нь ургахгүй байна уу?
Таны хүүхдэд дараах кэйстэй ижил шинж тэмдэг илэрч байгаа бол та мэргэжлийн гажиг заслын эмчид хандах нь цаашид учирч болох эрсдлээс хамгаалах хамгийн том шийдэл байх болно.
Түгээмэл Асуулт Хариулт
Эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг хүүхдийн шүдтэй холбоотой асуултуудыг мэргэжлийн эмчийн зөвлөгөөтэйгээр хүргэж байна.
Хүүхдийг хэдэн настайгаас шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй вэ?
Сүүн шүдийг заавал эмчлэх шаардлагатай юу?
Хүүхдийн шүд яагаад амархан цоордог вэ?
Хүүхэд шүдний эмчээс айдаг бол яах вэ?
Хүүхдийн шүдийг өдөрт хэдэн удаа угаах хэрэгтэй вэ?
Фторт хамгаалалт хүүхдэд аюулгүй юу?

13 хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд.
Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2 давхартБусад үйлчилгээ
Зөвлөгөө мэдээлэл
Prodent dental clinic – Шүдний эмнэлэг
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.














