Шүдний гоо сайхны эмчилгээ

Шүд бол эрүүл мэнд, гоо сайхны илэрхийлэл гэж хэлж болно.  Тиймээс зөв хэлбэртэй, тэгш сайхан, цагаан шүдтэй байх боломжийг бүрдүүлдэг эмчилгээ бол шүдний гоо сайхны эмчилгээнүүд юм.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

  1. Өөрийн шүд хэлбэр өнгөний хувьд асуудалгүй боловч БАЙРЛАЛ БУРУУ байвал гажиг заслын аппаратаар засаж тэгшилж болно.
  2. Таны шүд зөв хэлбэртэй, зөв хаздаг боловч ӨНГӨНИЙ ХУВЬД СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ бол цайруулах эмчилгээ хийлгэж болно. Шүд цайруулалт гэрийн болон эмнэлгийн нөхцөлд хийгддэг.
  3. Та шүднийхээ ХЭЛБЭР БОЛОН ӨНГИЙГ ӨӨРЧИЛЖ СЭРГЭЭХ хүсэлтэй бол Бүрээс болон U-veneer буюу паалангийн дэвшилтэт аргуудаас сонгож болох юм.
шүдний гоо сайхны эмчилгээ
шүдний гоо сайхны эмчилгээ

U-veneer -Өөрийн шүднээс өөлж засахгүй шууд шүдэн дээр ломбоны материалаар нааж хэвээр дарж хийдэг шүдний гоо сайханы эмчилгээ юм.

Эмчийн зөвлөдөг сойз

20 жилийн турш шүдний эмнэлэгт ажилласан туршлага дээрээ үндэслэн Монгол хүний шүдэнд зориулан AI Dent сойзоо зах зээлд гаргаж байна.
“Доктор Э.Ануударь, шүдний мэргэшсэн эмч”

  • Онлайнаар захиалга өгөх бол фэйсбүүкээр чат бичнэ үү.

Холбоотой нийтлэлүүд

Зөвлөгөө Мэдээлэл