Хүүхдийн шүдний өвчин
Шүдний өвдөлт олон хэлбэрээр илэрдэг. Хүүхдийн шүдний өвдөлтийн хамгийн түгээмэл 6 шалтгаан байдаг үүнд байнгын ба тогтмол, хүнд эсвэл хөнгөн байж болно.
Шүдний өвдөлт ямар хэлбэрээр илэрч байгаагаас үл хамааран хүүхдийн шүдний өвчнийг намдаах хамгийн сайн арга бол хүүхдийн шүдний эмчид үзүүлэх явдал юм.
Таны хүүхдийн шүд өвдвөл юу хийх талаар доор дэлгэрэнгүй хуваалцъя
Хүүхдийн шүдний өвдөлтийн хамгийн түгээмэл 6 шалтгаан
1 Шүд цоорох.
Шүдний цооролт нь ихэвчлэн өвдөлт үүсгэдэг бөгөөд хүүхдүүдэд нэлээд түгээмэл тохиолддог.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
2 Шинэ шүд.
Хүүхдийн сүүн шүд унаснаар шинэ шүд ургах үйл явц нь мэдрэлд дарамт учруулдаг тул өвдөлт үүсгэдэг.
3 Синусын асуудал.
Насанд хүрэгчдийн нэгэн адил синусын /Синус нь нүд, дух, хацрын ясны ард байрлах нүүрний ясанд байрладаг дөрвөн хос агаараар дүүрсэн зай юм/ өвчтэй хүүхдүүд ихэвчлэн шүд мэдрэмтгий байдаг.
4 Ломбо.
Мөнгөн болог мөнгөний хольцтой ломботой хүүхдүүд халуун, хүйтэн хоол, ундаанд мэдрэмтгий байдаг.
5 Буруу сойз.
Хүүхдүүд шүдээ ихэвчлэн хэт хүчтэй угааж шүдний паалан болон буйлыг гэмтээж, буйл нь хөхрөх, зүсэх, шүд мэдрэмтгий болоход хүргэдэг.
6 Хоолны дэглэм.
Заримдаа таны хүүхдийн шүд өвдөх нь түрүүхэн идсэн зүйлээс үүдэлтэй байж болно. Тэд саяхан хатуу, хүчиллэг эсвэл хэт чихэрлэг хоол идсэн үү? Хэт халуун эсвэл хэт хүйтэн хоол нь өвдөлт үүсгэдэг.
Шүдний өвдөлтийг бууруулах арга хэмжээ
Таны хүүхдийн буйл хавдах эсвэл шүд цоорох гэх мэт ямар нэг онцгой ноцтой зүйл тохиолдоогүй бол эхний авах арга хэмжээ нь хүүхдийнхээ өвдөж буй шүдийг нь шүдний утсаар цэвэрлэх юм.
Энэ нь шүдний завсарт орсон хоолны үлдэгдлийг салгахад туслана. Хэрэв тааламжгүй хэвээр байвал шүдний эмчид очих хүртлээ хүүхдийнхээ өвдөлтийг намдаахын тулд дараах алхмуудыг хийгээрэй.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
Хүйтэн жин тавих:
Мөсийг эрүүний гадна талд, ялангуяа хавдалт үүссэн тохиолдолд өвдөлтэй хэсгийн хажууд жин тавина. Хацрыг мөсөөр хайрахгүйн үүднээс мөстэй савыг хэдэн минут байлгаад авна.
Давстай усаар угаах:
1/2 цайны халбага давсыг нэг аяга бүлээн усанд хольж хүүхдээ давстай бүлээн усаар амыг нь зайлуулж, давстай усаар гадна талд өвдөлт өгч байгаа хэсэгт шавшиж барина.
Хэрэв эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний дараа өвдөлт намдахгүй бол шүдний буглаа үүссэн байх магадлалтай тул шүдний эмчид аль болох түргэн хандах хэрэгтэй.
Таны хүүхдийн шүд өвдөж байвал хийж болохгүй хориглох зүйл
Хүүхдийнхээ шүд болон буйл дээр аспирин эсвэл өөр өвчин намдаах эмийг хэзээ ч бүү үр. Аспиринд агуулагдах хүчил нь түлэгдэлт үүсгэж өвдөлтийг намдаахаас илүүтэйгээр өвдөлтийг улам үүсгэдэг.
Нэмж хэлэхэд бага насны хүүхдүүдэд аспирин өгөх нь Рейгийн синдром гэж нэрлэгддэг үхлийн аюултай өвчинд хүргэдэг.
Шүдний өвдөлтийг амжилттай намдаасан ч гэсэн та аль болох хурдан хүүхдийн шүдний эмчид хандах хэрэгтэй.
Өнөөдрийн бага зэргийн шүдний өвдөлт нь маргаашийн зовуурьтай буглаа болж магадгүй юм. Эцэст нь хэлэхэд таны хүүхдийн шүд өвдөж, ядрах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл та аль болох хурдан хүүхдийн шүдний эмчид хандах хэрэгтэй.
Үнэгүй Оношилгоо
Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.
Холбоотой нийтлэлүүд
- Буйлны үрэвсэл эмчлэх арга
- Буйл идээлэх шалтгаан
- Шүдний утас хэрэглэхийн ач тус
- Амны эвгүй үнэрийг хурдан арилгах 8 арга