Нэрс жимс
Энэ жимсэнд агуулагдах зарим бодис нь хорт хавдар болон зарим өвчний аюулаас биеийг сэргийлж чаддаг билээ. Учир нь уг жимсэнд биед нэн чухал эрдэс, антиоксидант, үрэвслийн эсрэг нэгдэл болох Е, К, А, С, В-ийн төрлийн бүх витамин, манган, цайр, зэс, эслэг, төмөр, селен зэрэг ихээр агуулагддаг.
Нэрс жимс идсний дараах шүдний эрүүл ахуй
- Усаар зайлах: Нэрс жимс идсэний дараа амаа усаар зайлах нь хүчилжүүлэгчийг багасгахад туслана
- Угаахаасаа өмнө хүлээх: Хүчилтөрөгчтэй хоол идсэний дараа дор хаяж 30 минутын дараа шүдээ угаахыг зөвлөж байна. Хэт эрт угаах нь тохиромжгүй.
- Шүдэндээ хүргэхгүй ууж болно: Нэрсний шүүс уухдаа шүдэндээ хүрэхгүй байж болно.
Нэрс жимс нь эрүүл мэндэд ашигтай ч, дотор нь агуулагдах хүчилтөрөллөг байдал нь шүдний эрүүл мэндэд сайн биш.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
Нэрс жимсний 12 ач тус
1. Дархлаа сайжруулдаг
Витамин С, антоцианины холимог нь бие махбодид нэвтэрсэн гадны бактер, вирусын эсрэг үйлчилгээтэй. Ингэснээр дархлааг хүчтэй дэмжиж, эрч хүчээр дүүрэн байлгах үнцгүй нөлөөтэй билээ.
2. Чөлөөт радикалуудыг устгадаг
Уг жимсэнд агуулагдах антоцианин хэмээх бодис нь хорт хавдар үүсгэдэг чөлөөт радикалуудыг устгах үйлчилгээтэй юм. Ингэснээр бүх төрлийн хавдраас урьдчилан сэргийлж, биеийг залуужуулах тустай ажээ.
3. Шээсний замын халдварын эмчилгээнд хэрэглэгддэг.
Нэрс ба аньс жимс нь шээсний замын халдвараас урьдчилан сэргийлэх чадвартайг нь судалгаагаар тогтоосон байна.
4. Нүдний хараанд сайн
Нэрс жимс нь А аминдэмээр баялаг учир нүдний хараанд сайнаар нөлөөлдөг.
Эмчийн зөвлөдөг сойз
20 жилийн турш шүдний эмнэлэгт ажилласан туршлага дээрээ үндэслэн Монгол хүний шүдэнд зориулан AI Dent сойзоо зах зээлд гаргаж байна.
“Доктор Э.Ануударь, шүдний мэргэшсэн эмч”
5. Цусан дахь холестеринийг бууруулах
Мэргэжлийн эмч нар эм хэрэглэх боломжгүй өвчтөнүүддээ энэ жимсийг идэхийг санал болгодог. Учир энэ жимсэнд агуулагдах антиоксидантууд цусыг цэвэршүүлж, холестриноос ангижруулахдаа зарим эмээс ч сайн нөлөөтэй байдаг аж.
6. Зүрхний үйл ажиллагааг дэмждэг
Цусан дахь холестриний хэмжээг бууруулснаар зүрхний ачааллыг багасгаж, үүнтэй холбоотой үүсдэг өвчний аюулыг багасгаж чаддаг байна.
7. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх
Гэдэс дотор болон гадаад хэвлийн өөхлөлтийн үед 3 сарын турш нэрс жимс идвэл мэдэгдэхүйц үр дүнгээ өгдөг.
8. Хэвлийн өөх багасгах
Өдөрт 1 аяга нэрс идэхэд, хүний бие шаардлагатай ислэгийнхээ 14% -ийг хангаж чаддаг. Хоол тэжээлээс авдаг энэхүү ислэгийн тусламжтай өтгөн хаталт болон хоолны шингэц сайжирдаг байна. Эмч нар архаг өтгөн хаталттай хүнийг өдөрт 1-2 аяга нэрс жимс идэхийг зөвлөдөг.
9. Хоол боловсруулалтад эерэгээр нөлөөлдөг
Нэрсэнд агуулагдах эллажикийн хүчил ба птеростилбен нь хавдрын эсрэг тэмцэхэд, бие махбодид хүч өгдгийг судалгаагаар тогтоожээ. Эдгээр бодис нь мөн бүдүүн гэдэсний хорт хавдрын өсөлтийг зогсоох үйлчилгээтэй ажээ.
10. Ой санамжыг дээшлүүлдэг
Нэрс жимс нь тархинд хамгийн сайн хоол хүнс гэж нэрлэгддэг. Учир нь хөгшрөлттэй холбоотой санах ой муудах, хүн танихгүй байх зэрэг асуудлыг багасгадаг юм. Үүний зэрэгцээ өдөр бүр 2,5 аяга жимс идэж заншвал Алцймрийн өвчнөөс урьдчилан сэргийлж, тархи болон санах ойтой холбоотой асуудлаас холуур өнгөрч болно.
11. Хөгшрөлтөөс сэргийлэх
Залуу насаа хэвээр нь хадгалахыг хүсэж буй хүмүүс энэ жимсийг хэрэглэх нь зүйтэй. Учир нь нэрсэнд агуулагдах үрэвслийн эсрэг нэгдэл, антиоксидантууд нь тархины гадуур бүрхүүл үүсгэж, хөгшрөлтийн шинж тэмдгийг биед гарах явцыг огцом удаашруулдаг ажээ.
12. Стресснээс ангижруулна
Зөвхөн нэрс бус бүхий л төрлийн зэрлэг жимсгэнүүдэд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд нь хүнийг стрессэнд орохоос сэргийлж, сэтгэл санааг тайван байлгахад тустай ажээ. Ингэхийн тулд та өдөр тутамдаа иддэг шоколад эсвэл зайрмагныхаа оронд дурын жимсгэнийг сонгоход л хангалттай.
Мөн 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс нэрс жимсний тусламжтай, чихрийн түвшингээ хянаж болдог билээ.
Зөвлөгөө Мэдээлэл
Холбоотой нийтлэлүүд
- Буйлны үрэвсэл эмчлэх арга
- Амны хөндийн эвгүй үнэр гарах 7 шалтгаан
- Хүүхдийн шүдний өвдөлтийн хамгийн түгээмэл 6 шалтгаан
- Амны эвгүй үнэрийг хурдан арилгах 8 арга
- Шүдний утас
- Шүдний өрөм
- Шүдний үүрэг
- Амны хөндийн мөөгөнцөр
- Шүдний аппарат
- Шүдний паалан
- Шүдний чулуу
- Шүдний өвчин намдаах арга
- Амны хөндийн хавдар шинж тэмдэг
- Шүдний оо хэрхэн зөв сонгох вэ ?