Хүүхдийн сүүн шүд хэзээ ургадаг вэ?

Хүүхдийн сүүн шүд ихэвчлэн 5-9 сартайд цухуйдаг. Ихэнх хүүхдэд доод үүдэн шүднээс эхлэн цухуйх ба 3 нас хүрэхэд нийт 20 сүүн шүд ургасан байдаг.

Сүүн шүд ургаж эхлэх хугацаа, дараалал хүүхэд бүрт харилцан адилгүй. 1 нас хүрээд анхны шүд нь гарах тохиолдол ч бий. Хэрвээ 1 нас хүрээд сүүн шүд цухуйхгүй байвал мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах шаардлагатай.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

✔️5-6 сар: Доод эрүүнд 2 ширхэг үүдэн шүд цухуйна.

✔️10 сар: Дээд 2 үүдэн сүүн шүд нэмэгдэж ургана.

✔️12 сар: Дээд доод хажуугийн үүдэн сүүн шүднүүд нэмэгдэнэ.

✔️18 сар: Үүдэн сүүн шүднүүдээс бага зэрэг зайтай нэгдүгээр араа сүүн шүд ургана.

✔️24 сар: Үүдэн сүүн шүднүүд болон нэгдүгээр араа сүүн шүдний хооронд соёо шүд ургана.

✔️30 сар: Хоёрдугаар араа сүүн шүд буюу хамгийн удаан ашиглах сүүн шүд ургана.

Сүүн шүдний арчилгаа

Сүүн шүд нь зуултын үе, холимог зуултын үе, байнгын шүдний зуултын үе гэж үргэлжилдэг. Хүүхдээ эрүүл, сайхан шүдтэй болгохыг хүсвэл амны хөндийн арчилгааг багаас нь хийлгэж, сүүн шүдийг нь сайтар арчлах хэрэгтэй.  

Сүүн шүд ургаж эхлэх үеэс насанд нь тохирсон оо, сойзоор тогтмол угааж заншаарай. Сүүн шүд эрүүл байвал байнгын шүдний шүдлэлт хэвийн байх болно.

Хэрвээ сүүн шүд өвчлөлтэй бол шүдний эмчид хандаж шаардлагатай эмчилгээг дор бүрт нь хийлгээрэй. Мөн сүүн шүдний цооролт хурдан явцтай байдаг учраас нэг мэдэхэд хүндэрч авахаас өөр аргагүйд хүрдгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй.

Сүүн шүдийг эрт авахуулбал байнгын шүд шүдлэх зай багасдаг. Ингэснээр шүдний гажиг ургалт үүснэ. Энэ тохиолдолд шүдний гажиг заслаар мэргэшсэн эмчид хандах хэрэгтэй.

Сүүн болон байнгын шүд шүдэлсэн даруйд араа шүдний ховил хонхороор урьдчилан сэргийлэх ломбо тавиулбал хорхой идэхээс хамгаална.

Үнэгүй Оношилгоо

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл