Шүд авахуулахын хор холбогдол    

Шүд бол зүгээр л аман дотор байдаг жижиг яс биш. Харин эрүү, нүүрний бусад яс болон хоол боловсруулах эрхтэнтэй салшгүй холбоотой чухал эрхтэн.

Иймээс шүд авахуулах нь та бидний гоо сайханд ч болон хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг байна. Шүд авахуулахын хор холбогдлын тухай дэлгэрэнгүй судалж үзье.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

1. Эрүүний үений байрлал өөрчлөгдөх

Шүдээ хамаагүй авахуулснаас болоод зуулт, хазалт өөрчлөгдөж, эрүүний үений байрлал өөрчлөгддөг байна.

Үүнээс болж эрхтэний үений яснуудыг холбож, хавиралтаас хамгаалж байдаг зөөлөн эд буюу мөгөөрснүүд элэгдэж, дагаад үе нь өөрчлөгддөг.

Энэ нь шүд авахуулсан даруйд мэдрэгдэхгүй ч үрэвссэн хойноо мэдэгддэг аж.

2. Хоол боловсруулах системийг өвчлүүлэх

Араа шүд бол аливаа хоол тэжээлийг буталж, жижиглэх үүрэгтэй. Гэтэл энэхүү шүднүүдийг авахуулснаар хоол дутуу зажлагдаж, том том чигээрээ ходоодруу ордог.

Дутуу зажлагдсан хоол тэжээл нь ходоодны үйл ажиллагааны ачааллыг эрс нэмэгдүүлж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг муутгадаг байна.

3. Таргалах

Хоол хүнсийг дутуу зажлах тусам уураг тархинд байдаг цадалтын төвд очих мэдээлэл дутуу хүрдэг аж. Өөрөөр хэлбэл хүн цадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрж, улмаар их идэж эхэлдэг.

Энэ нь таргалалтад хүргэх хамгийн энгийн зам болдог гэнэ.

4. Нүүр, ам унжих

Шүд авахуулах нь гоо сайхны хувьд ч гэсэн асар өндөр хохиролтой. Шүд авахуулснаас болоод хацар хонхойх, ам завьж унжих зэрэг єєрчлєлтүүд гардаг.

Бид шүдний эмчид очихоос айснаасаа болоод ихэнх тохиолдолд өвчнөө хүндрүүлж, эмчилгээг оройтуулсан байдаг. Гэвч орчин үеийн анагаах ухаанд шүдийг орлуулах боломж бидэнд үүссэн.

Prodent шүдний эмнэлэг та бүхэндээ төрөлхийн мэт шүдийг тань орлож чадах Имплант суулгах үйлчилгээг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байна. Цаг авч биднээс мэргэжлийн зөвлөгөө аваарай.

Үнэгүй Оношилгоо

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл