Шүд унаж байна гэж зүүдлэх

Хүмүүс зүүдний утга учрыг эрт үеэс таамаглаж ирсэн. Тора, Талмуд зэрэг еврей бичвэрийн зохиолчдоос эхлээд эртний Египет, Грекийн гүн ухаантнууд хүртэл олон сэтгэгчид зүүдийг бурханлаг харилцааны хэрэгсэл гэж үздэг байв.

Шүд унаж байна гэж зүүдлэх нь өр төлөх, хайртай хүнээ алдах гэх мэт үйл явдлыг зөгнөдөг гэж үздэг.

Харин орчин үед Зигмунд Фрейд, Карл Юнг нар зүүдийг сэтгэл зүйн ач холбогдолтой гэж үздэг байсан бөгөөд тэдний нөлөөгөөр шүдний зүүдний тухай олон санаа бий болсон. Шүд унах тухай зүүдлэх нь далд ухамсрын айдсын шинж тэмдэг гэж Фрейд үздэг байсан.

Гэсэн хэдий ч тэрээр шүд унах талаар зүүдлэх нь шүдний өвдөлттэй холбоотой байж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн. Шинжлэх ухааны үүднээс энэ санаа нь үнэмшилтэй санагдаж байгаа ч одоогийн байдлаар мухар сүсэг дээр суурилж байна.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Шүд унаж байна гэж зүүдлэх нь шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбартай юу?

Шүд унаж байна гэж зүүдлэх тухай олон эрдэмтэд судлаагүй ч Израилийн Негев мужийн Бен-Гурионы их сургуулийн Розен, Соффер-Дубек гэх судлаач нар шүдний зүүд – сэтгэл зүйн хямрал, шүдний цочрол – нойрны чанар хоорондын хамаарлыг ойлгохын тулд судалгаа хийжээ амжжээ.

Нэгдүгээрт, тэд түүхээс үүссэн тайлбарын хоёр үндсэн сэдвийг хүлээн зөвшөөрч, өөрсдийн таамаглалыг бий болгов .Шүд унаж байна гэж зүүдлэх нь сэтгэл зүйн хямралын бэлгэдлийн илрэл үү, эсвэл бидний нойронд шүдний өдөөлтийг шингээдэг тархины эс ажиллаж байна уу?

Гэсэн судалгаа хийхийн тулд тэд зүүд болон, сэтгэл зүйн хямрал, шүдний цочрол, нойрны чанар зэрэг сэдвээр сайн дурын оюутнуудыг хамруулан ажиллажээ. Шүдний цочролыг хэмжихэд ашигладаг хоёр гол зүйл бол сэрсний дараа эмзэглэх мэдрэмж, унтах үед шүдээ хавирах явдал байв.

Шүд унаж байна гэж зүүдлэх нь хүн шүдний ямар нэгэн асуудал байгаатай холбоотой боловч шүдээ хавирахтай огт хамааралгүй болохыг судалгаагаар тогтоожээ. Сонирхолтой нь шүдний тухай зүүд нь нойр, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоогүй байв.

Энэхүү судалгаа нь хоёр зүйлийг харуулж байна. Шүд унаж байна гэж зүүдлэх нь бусад төрлийн зүүднээс ялгаатай нь шүдний цочролтой холбоотой байдаг.

Энэхүү тусгай судалгаагаар шүдний тухай зүүд болон сэтгэл зүйн хямралын хооронд ямар ч холбоо байхгүй байсан ч өмнөх судалгаагаар шүд зүүдэлсэн коллежийн оюутнууд сэтгэлийн хямрал, түгшүүр, сул дорой байдал, хяналтаа алдах зэрэг асуудалтай байдаг нь тогтоогджээ.

ucrs 6491 220302
Cartoon loose teeth in gum on white background illustration

Хэрэв та шүд унаж байна гэж зүүдэлвэл яах вэ?

Хэрэв та саяхан Шүд унаж байна гэж зүүдэлсэн бол санаа зовох зүйлгүй. Шүдний тухай зүүд зүүдлэх нь далд ухамсрын асуудлаас үүдэлтэй эсвэл амьдралын сөрөг үйл явдлуудыг урьдчилан таамаглах зэрэг нотолгоо өнөөг хүртэл гараагүй байна.

Судалгаанаас харахад шүд унаж байна гэж зүүдлэх нь нойрсох үед шүдний цочролтой холбоотой байж болох ба сэтгэлийн хямрал, түгшүүртэй хүмүүст илүү түгээмэл байдаг.

Хэрэв та шүдээ байнга зүүдэлж, түүнд санаа зовж байгаа бол санаа зовж байгаа асуудлынхаа талаар эмч эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй ярилцах хэрэгтэй.

Хэрэв та шөнө шүдээ хавирах, шүд өвдөн сэрэх эсвэл амны хөндийн бусад асуудалтай тулгарсан гэдгээ анзаарсан бол шинж тэмдгүүдээ ойлгож, зохицуулахын тулд шүдний эмчтэйгээ ярилцаарай.

Үнэгүй Оношилгоо

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл