Шүдний хар түрхлэг буюу SDF (Silver Diamine Fluoride) эмчилгээ

Шүдний хар түрхлэг буюу (SDF) нь шүдний цоорлыг үр дүнтэй эмчилдгээрээ сүүлийн жилүүдэд түгээмэл болсон шүдний эмчилгээ юм. Энэхүү шүдний цоорлын эсрэг эмчилгээний арга нь хэд хэдэн давуу талтай байдаг.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

SDF гэж юу вэ?

SDF нь мөнгөн ион, фторын ион, аммиакаас бүрдэх тунгалаг шингэн уусмал юм. Зарим орнуудад  хэдэн арван жилийн турш хэрэглэгдэж ирсэн бол харин Японд бактерийн эсрэг бодис болон шүд цоорох өвчнийг эмчлэхэд ашиглагдаж ирсэн.

SDF нь АНУ болон дэлхийн бусад орнуудад шүдний цоорхойг эмчлэх уламжлалт нөхөн сэргээх аргуудын нэг хувилбар гэж хүлээн зөвшөөрөгдсөн.

SDF хэрхэн ажилладаг вэ?

SDF нь хос механизмаар ажилладаг:

Бактерийн дарангуйлал: SDF нь шүд цоорох өвчнийг үүсгэдэг бактерийг устгахад маш үр дүнтэй. SDF нь эдгээр хортой бактерийн бодисын солилцоог тасалдуулж, шүдний пааланг гэмтээдэг хүчил үүсгэхээс сэргийлдэг.

Эрдэсжилт: SDF нь шүдний бүтцийн нөхөн эрдэсжилтийг дэмждэг. Энэ нь Фторапатитаас бүрдсэн хамгаалалтын давхарга үүсэхийг дэмждэг мөнгөний фторын нэгдлүүд бөгөөд пааланг бэхжүүлж, цоорсон хөндийг улам томрохыг зогсооход тусалдаг.

SDF эмчилгээний давуу талууд:

  • Хурдан : SDF эмчилгээ нь шүдний эрүүл бүтцийг өрөмдөх, устгах шаардлагагүй тул хамгийн бага ажилбарыг хурдтай хийх боломжтой эмчилгээний сонголт болдог.
  • Өвдөлтгүй: Ямар нэгэн өвдөлт өгөхгүй тул хүүхэд болон шүдний эмчилгээнээс айдастай өвчтөнүүдэд ашигтай.
  • Зардал хэмнэлттэй: SDF нь уламжлалт нөхөн сэргээх процедураас илүү зардал багатай байдаг тул шүдний даатгалгүй хүмүүст тааламжтай сонголт болдог.
  • Өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд үр дүнтэй: SDF нь бага насны хүүхэд, өндөр настан зэрэг шүд цоорох эрсдэл өндөртэй хүмүүст ашигтай байдаг.
5553760

SDF эмчилгээний сул талууд:

  • Гоо сайхны асуудал: SDF нь эмчилж буй шүдийг харлуулж болзошгүй тул гоо сайхан тал дээр анхаарах хэрэгтэй болдог.
  • Түр зуурын шийдэл: SDF нь цооролтыг зогсоох боловч цоорсон шүдний хөндийг ломбо шиг дүүргэж ашиглагдахгүй тул түр зуурын шийдэл болж өгдөг юм.
  • Дахин эмчилгээ хийх шаардлагатай байж болно: Өвчилсөн шүдний нөхцөл байдлаас хамааран SDF эмчилгээг үр дүнтэй байлгахын тулд үе үе давтан эмчлэх шаардлагатай байж болно.

Дүгнэлт:

Мөнгөн диамин фтор (SDF) нь шүдний цоорлыг эмчлэх инваив бус, зардал багатай арга юм. Энэхүүү түрхлэгийн арга нь бүх төрлийн эмчилгээнд тохиромжгүй байж болох ч анхан шатны цооролт үүсэхээс урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл юм.

Хэрэв таны шүд цоорон SDF эмчилгээг хийх гэж байгаа бол таны нөхцөл байдлыг тодорхойлж, зохих зөвлөмж, зааварчилгаа өгөх чадвартай шүдний эмчтэй зөвлөлдөх нь чухал юм.

Зөвлөгөө Мэдээлэл

Холбоотой нийтлэлүүд

Зөвлөгөө Мэдээлэл