Шүдний озон эмчилгээ

Озоны эмчилгээ нь шүдний янз бүрийн өвчнийг эмчлэх, амны хөндийн эрүүл мэндийг дэмжихийн тулд озоны хий ашиглах явдал юм. Шүдний озоны эмчилгээ нь зарим тохиолдолд уламжлалт шүдний эмчилгээнд бага зэргийн сөрөг нөлөөтэй арга гэж тооцогддог.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Шүдний озон эмчилгээний түгээмэл хэрэглээг доор дурдья.

  • Хөндий зайн эмчилгээ: Шүдний ломбо хийхээс өмнө озоноор хөндийг ариутгадаг ба энэ нь бактерийг устгаж, цаашид ялзрахаас сэргийлдэг гэж үздэг.
  • Буйлны үрэвсэл: Озон эмчилгээг буйлны үрэвслийн (периодонтит) үед буйл болон шүдний завсрыг ариутгахад ашигладаг. Озон нь бактерийн үржилтийг бууруулж, эдгэрэлтийг дэмждэг.
  • Сувгийн эмчилгээ: Сувгийн эмчилгээний үед озоныг сувгийн системийг халдваргүйжүүлж, нян устгах зорилгоор хэрэглэснээр, эмчилгээний үр дүн сайжирна.
  • Шүдний мэдрэмтгий байдал: Эмзэг шүдэнд озон түрхэж шүдний пааланг бэхжүүлж мэдрэмтгий байдлыг багасгахад ашигладаг.
  • Амны хөндийн мэс засал: Озон эмчилгээг мэс заслын дараах шархыг эдгээх, халдвар авах эрсдлийг бууруулахад ашиглаж болно.
2101.i032.005 isometric cosmetology illustration

Шүдний озоны эмчилгээг мэргэшсэн, туршлагатай шүдний эмч хийвэл аюулгүй гэж үздэг. Учир нь хамгийн бага сөрөг нөлөөг туршлагатай эмч үзүүлж чадах бөгөөд антибиотик болон уламжлалт шүдний ариутгалын бодисын хэрэглээг хязгаарлахад тусалдаг.

Гэсэн ч озон эмчилгээний үр нөлөө, шүдний салбарт хүлээн зөвшөөрөгдөх байдал нь тархац аваагүй тул өшөө илүү судалгаа хийж хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй хэвээр байна.

Хэрэв та шүдний озоны эмчилгээ сонирхож байгаа эсвэл зайлшгүй хийгдэх шаардлагатай шүдний эмгэгтэй бол энэхүү эмчилгээний аргын талаар туршлагатай мэргэшсэн шүдний эмчтэй зөвлөлдөх нь чухал юм. Тэд таны өвчний асуудлыг шинжилж, уг эмчилгээ нь тохирох эсэхийг хэлж өгөх болно.

Үнэгүй Оношилгоо

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.

Холбоотой нийтлэлүүд

Зөвлөгөө Мэдээлэл