Шүдний тулгуур эдийн өвчин гэж юу вэ?

Шүдний гадаргууд өнгөр үүсч хатуурсаар шүдний чулуу үүсгэдэг. Үүнээс үүдэж ойр орчмын яс шимэгдэж уусан, буйл шамарч, шүдний холбоос эд сунаснаас шүд өөрөө аяндаа сулардаг. Үүнийг шүдний тулгуур эдийн өвчин гэдэг.

шүдний тулгуур эдийн үрэвсэл

Хэрвээ танд эдгээр шинж тэмдэг илэрч байвал та тулгуур эдийн өвчлөлтэй байна гэсэн үг.

  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Шүд өнгөр, чулуу ихтэй байх
  • Буйл шамарч мэдрэг болох
  • Буйлнаас цус гарах
387160382 717871940384397 2471938207318479693 n

Шүдний дутуу угаалтаас үүссэн өнгөр удаан хугацаагаар шүдний гадаргад хуримтлагдсанаар шүлснээс эрдэсжин улмаар шүдний чулууг үүсгэдэг ба энэхүү шалтгаанаас үүдэн дээр дурьдсан эдүүдэд эмгэг өөрчлөлт орохийг тулгуур эдийн үрэвсэлт өвчин гэж нэрлэдэг.

Тулгуур эдийн үрэвслийн шинж тэмдэг илэрсэн бол Мэргэжлийн шүдний эмнэлэгт хандаж урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаарай.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл