Үүдэн шүд цоорох шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ

Үүдэн шүд цоорох нь инээмсэглэхэд төвөгтэй байдал үүсгэн гоо сайханд нөлөөлдөг ба үүдэн шүдний хажуугийн болон соёо шүдэнд сөргөөр нөлөөлөх тал бий.  Үүдэн шүд цоорох шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээний аргуудыг ойлгох нь амны хөндийн эрүүл мэнд, өөртөө итгэлтэй инээмсэглэлийг хадгалахад зайлшгүй шаардлагатай.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Үүдэн шүд цоорох шалтгаанууд:

Амны хөндийн эрүүл ахуй муу: Үүдэн шүд цоорох гол шалтгаан нь бусад шүд цоорох өвчний нэгэн адил амны хөндийн эрүүл ахуй муугаас байдаг. Шүдэнд өнгөр (бактерийн наалдамхай хальс) хуримтлагдвал шүдний хамгаалалтын гадна давхарга болох пааланг элэгдэлд оруулдаг хүчил үүсэхэд хүргэдэг.

Элсэн чихэр, хүчиллэг хоол хүнс: Элсэн чихэр, хүчиллэг ихтэй хоолны дэглэм нь шүд цоорох, тэр дундаа үүдэн шүд цоорох шалтгаан болдог. Амны хөндийн бактери нь элсэн чихэрээр үржиж, паалан руу халддаг хүчил үүсгэдэг.

Хуурай ам: Шүлс нь шүд цооруулж буй хүчиллэгийг саармагжуулж хамгаалахад тусалдаг тул эм эсвэл өвчний нөлөөтэй ам хуурайшин шүлс ялгарал дутагдах нь шүд ялзрах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Bruxism (шүд хавирах): Үүдэн шүдээ хавирах эмгэгтэй бол удаан хугацааны дараа гэхэд паалан элэгдэн, улмаар ялзралд өртөмтгий болдог.

Үүдэн шүд цоорох шинж тэмдэг:

  • Шүд мэдрэмтгий байдал: Та халуун, хүйтэн, чихэрлэг, хүчиллэг хоол хүнс хэрэглэх үед таны шүд мэдрэмтгий байх эсвэл бага зэргийн өвдөлт мэдэрч болно.
  • Өнгөний өөрчлөлт: Үүдэн шүдэнд илэрхий цагаан, хүрэн, хар толбо үүсэх нь цооролтыг илтгэнэ.
  • Нүх эсвэл цоорхой: Ялзрах явц нь өртсөн шүдэнд харагдахуйц цоорхой эсвэл нүх үүсгэсэн байдаг.
  • Амны хөндийн үнэр: Амны хөндий шүд цооролтоос болж муухай үнэртэй болсон байдаг.
spr8 fpo3 220301 1

Үүдэн шүд цоорсон үед эмчлэх аргууд:

Урд шүд цоорох эмчилгээ нь гэмтлийн хэмжээнээс хамаарна.

  • Шүдний ломбо: Эрт илрүүлбэл цооролтыг шүдний ломбоор эмчилнэ. Муудсан хэсгийг зайлуулж, цоорхойг шүдний ломбоор дүүргэдэг.
  • Шүдний бүрхүүл: Их хэмжээгээр цоорох эсвэл шүдний бүтэц ноцтой эвдэрсэн үед шүдний хэлбэр, үйл ажиллагааг сэргээх зорилгоор шүдэнд бүрхүүл ххийхийг зөвлөж байна.
  • Сувгийн эмчилгээ: Шүдний цооролт дотоод мэдрэлд хүрсэн тохиолдолд шүдийг хэвийн ажиллагаатай авч үлдхийн тулд сувгийн эмчилгээ хийх шаардлагатай байж болно.
  • Шүд авах: Үүдэн шүдийг аврах боломжгүй хүнд тохиолдолд авах нь цорын ганц сонголт байж болно. Ийм тохиолдолд дутуу шүдийг орлуулахын тулд имплант эсвэл шүдний гүүр суулгаж болно.

Үүдэн шүд цоорохоос урьдчилан сэргийлэх:

Аливаа эмгэг үүсхээс өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга бөгөөд боломжит хэд хэдэн сэргийлэх аргыг дор дурдья.

  • Амны хөндийн эрүүл ахуйг сахих: Шүдээ өдөрт хоёроос доошгүй удаа угааж, өнгөр болон хоолны үлдэгдлийг арилгахын тулд өдөр бүр шүдний утас ашиглах хэрэгтэй.
  • Элсэн чихэр, хүчиллэг хүнсийг хязгаарлах: Чихэрлэг хөнгөн зууш, ундааны хэрэглээгээ багасга. Хэрэв та эдгээрийг хэрэглэсэн бол дараа нь усаар амаа зайлах хэрэгтэй.
  • Шүдний эмчийн тогтмол үзлэг: Шүдний эмчдээ очиж тогтмол үзлэг, мэргэжлийн цэвэрлэгээ хийлгээрэй.
  • Шүдээ хамгаалаарай: Хэрэв та шүдээ хавирдаг бол амны хамгаалалт зүүх талаар бодож үзээрэй. Мөн үүдэн шүдийг гэмтээхгүйн тулд спортоор хичээллэхдээ амны хаалт ашиглаарай.

Дүгнэж хэлэхэд, үүдэн шүд цоорох нь инээмсэглхээс авхуулаад гоо сайхан болон амны хөндийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба урьдчилан сэргийлж чадвал өөртөө итгэлтэй нүүр дүүрэн алхаж чадах юм. Шүдний цооролтыг эрт үе шатанд нь илрүүлж, арилгахын тулд шүдний эмчийн тогтмол үзлэг зайлшгүй шаардлагатай.

Шүдний эмчийн зөвлөгөө оношилгоо аваарай

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

385524256 353918653965947 6408043548399757555 n
  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ.
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар шүдний зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Амны хөндийн зургаа илгээхдээ дээрх зургийн адил сайн харагдахуйц байдлаар дарж илгээгээрэй.

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл