Шүдний сойз сонгох 5 арга
Амны хөндийн эрүүл ахуйг сахихад шүдний сойзыг зөв сонгох нь чухал. Таны хэрэгцээнд хамгийн сайн шүдний сойз сонгоход туслах аргуудыг танилцуулж байна.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
- Даваа-Баасан 09:00-17:00
- Бямба, Ням 09:00-19:00
Сойзны үсний ялгаа:
- Зөөлөн үстэй сойз: Зөөлөн үстэй сойз нь таны шүд, буйлыг хатгахгүй бөгөөд ихэнх хүмүүст тохиромжтой. Тэд шүдний паалан, буйлны хэт элэгдэл үүсгэхгүйгээр өнгөр, болон үлдэцийг үр дүнтэй арилгадаг
- Дунд зэргийн үстэй сойз: Дунд зэргийн үстэй сойз нь арай чанга бөгөөд хэрэв та бага зэрэг хатуу сойз хэрэглэхийг илүүд үздэг бол тохиромжтой бөгөөд шүд, болон буйлаа гэмтээхгүйн тулд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Хатуу үстэй сойз: Ихэнх хүмүүст хатуу үстэй сойз хэрэглэхийг зөвлөдөггүй, яагаад гэвэл зүлгэхэд хэтэрхий ширүүдэх тул таны шүд, буйланд сөрөг нөлөө учруулж болзошгүй юм. Шүдний эмч нар ихэвчлэн хатуу үстэй сойз хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
Зөв хэмжээ, хэлбэрийг сонгох:
- Таны аманд багтах толгойтой, арын шүд зэрэг бүх хэсэгт хүрэх боломжтой шүдний сойз сонгоорой. Жижиг толгойтой сойз илүү маневрлах боломжтой.
- Сойзны уг нь барихад хялбар байх ёстой.
Гар эсвэл цахилгаан шүдний сойз:
- Гар шүдний сойз: Гар шүдний сойз нь зардал багатай бөгөөд янз бүрийн хэлбэр, хэмжээ, үстэй байдаг. Өөртөө тохирсон гарт эвтэйхэн сойз сонгох хэрэгтэй.
- Цахилгаан шүдний сойз: Цахилгаан шүдний сойз нь өнгөр, болон хоолны үлдэцийг арилгахад илүү үр дүнтэй байдаг. Ихэнхи цахлгаан шүдний сойз нь шүд угаах хугацааг тааруулсан таймеруудтай бөгөөд хэлбэлздэг, эргэдэг, соник авиатай гэх мэт янз бүрийн төрөлтэй байдаг.
Онцгой нэмэлтүүдтэй сойз:
Зарим шүдний сойз нь хэл цэвэрлэгч, буйлны массаж, даралт мэдрэгч гэх мэт тусгай функцтэй байдаг бөгөөд хэрэв та хэтэрхий хүчтэй сойздож байгаа бол танд мэдэгдэх болно.
Шүдний эмчтэйгээ зөвлөлдөх:
Шүдний эмч таны амны хөндийн эрүүл мэндийн хэрэгцээнд үндэслэн танд тохирсон зөвлөмж өгөх боломжтой. Хэрэв та мэдрэмтгий буйлтай бол илүү зөөлөн үстэй сойз гэх мэт тодорхой төрлийн шүдний сойз санал болгож болно. Эсвэл шүдний буйлны ямар нэгэн асуудалтай бол цахилгаан шүдний сойз хэрэглэхийг зөвлөж байна.
Шүдний сойз эсвэл сойзны толгойг 3-4 сар тутамд, эсвэл үс нь сэвэрсэн бол гялс солих хэрэгтэй гэдгийг санаарай. Шүдний сойзоо тогтмол сольж байх нь таны шүдийг үр дүнтэй цэвэрлэх болно. Шүдээ зөв угаах нь мөн адил чухал тул амны хөндийн эрүүл мэндийг сахихын тулд шүдний эмчийн зөвлөмжийг дагаж мөрдөөрэй.
Үнэгүй Оношилгоо
Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.
- 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
- Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
- Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.
Холбоотой нийтлэлүүд
Зөвлөгөө Мэдээлэл
Шүд цайруулах эмчилгээ нь шүдний өнгийг цайруулж, байгалийн өнгийг сэргээн засах аргын нэг юм. Хүнсний…
Фтор гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ? Таны бодлоор фтор гэж юу вэ, яагаад хэрэгтэй…
Хэлний өнгөрийг арилгах арга Та яагаад хэлээ цэвэр байлгах ёстой вэ, Хэлний өнгөрийг арилгах арга…
Нойрны эмгэг/ апноэ өвчин Нойрны эмгэг/ апноэ өвчин нь амьсгалын дээд замын бүрэн буюу хэсэгчилсэн…
Хамгийн сайхан шүдтэй алдартнууд Байгалиасаа тэгшхэн, төгс шүдтэй төрдөг хүн тун ховорхон байдаг. Энэ үг…
Хүүхдийн ам гэмтэх шалтгаан Улирал солигдох үеэр хүүхдийн дархлаа муудаж хүүхдийн ам гэмтэх шалтгаан, өвчин…