Шүдний хар түрхлэг буюу SDF (Silver Diamine Fluoride) эмчилгээ
Шүдний хар түрхлэг буюу (SDF) нь шүдний цоорлыг үр дүнтэй эмчилдгээрээ сүүлийн жилүүдэд түгээмэл болсон шүдний эмчилгээ юм. Энэхүү шүдний цоорлын эсрэг эмчилгээний арга нь хэд хэдэн давуу талтай байдаг.
PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ
ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.
SDF гэж юу вэ?
SDF нь мөнгөн ион, фторын ион, аммиакаас бүрдэх тунгалаг шингэн уусмал юм. Зарим орнуудад хэдэн арван жилийн турш хэрэглэгдэж ирсэн бол харин Японд бактерийн эсрэг бодис болон шүд цоорох өвчнийг эмчлэхэд ашиглагдаж ирсэн.
SDF нь АНУ болон дэлхийн бусад орнуудад шүдний цоорхойг эмчлэх уламжлалт нөхөн сэргээх аргуудын нэг хувилбар гэж хүлээн зөвшөөрөгдсөн.
SDF хэрхэн ажилладаг вэ?
SDF нь хос механизмаар ажилладаг:
Бактерийн дарангуйлал: SDF нь шүд цоорох өвчнийг үүсгэдэг бактерийг устгахад маш үр дүнтэй. SDF нь эдгээр хортой бактерийн бодисын солилцоог тасалдуулж, шүдний пааланг гэмтээдэг хүчил үүсгэхээс сэргийлдэг.
Эрдэсжилт: SDF нь шүдний бүтцийн нөхөн эрдэсжилтийг дэмждэг. Энэ нь Фторапатитаас бүрдсэн хамгаалалтын давхарга үүсэхийг дэмждэг мөнгөний фторын нэгдлүүд бөгөөд пааланг бэхжүүлж, цоорсон хөндийг улам томрохыг зогсооход тусалдаг.
SDF эмчилгээний давуу талууд:
SDF эмчилгээний сул талууд:
Дүгнэлт:
Мөнгөн диамин фтор (SDF) нь шүдний цоорлыг эмчлэх инваив бус, зардал багатай арга юм. Энэхүүү түрхлэгийн арга нь бүх төрлийн эмчилгээнд тохиромжгүй байж болох ч анхан шатны цооролт үүсэхээс урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл юм.
Хэрэв таны шүд цоорон SDF эмчилгээг хийх гэж байгаа бол таны нөхцөл байдлыг тодорхойлж, зохих зөвлөмж, зааварчилгаа өгөх чадвартай шүдний эмчтэй зөвлөлдөх нь чухал юм.
Зөвлөгөө Мэдээлэл
Холбоотой нийтлэлүүд
- Буйлны үрэвсэл эмчлэх арга
- Амны хөндийн эвгүй үнэр гарах 7 шалтгаан
- Хүүхдийн шүдний өвдөлтийн хамгийн түгээмэл 6 шалтгаан
- Амны эвгүй үнэрийг хурдан арилгах 8 арга
- Шүдний утас
- Шүдний өрөм
- Шүдний үүрэг
- Амны хөндийн мөөгөнцөр
- Шүдний аппарат
- Шүдний паалан
- Шүдний чулуу
- Шүдний өвчин намдаах арга
- Амны хөндийн хавдар шинж тэмдэг
- Шүдний оо хэрхэн зөв сонгох вэ ?