Шүдэнд хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн

Шүд эрүүл бол бие эрүүл гэж үг байдаг шүү дээ. Шүдний өдөр тутмын арчилгаанаас гадна шүдэнд хамгийн сайн хүнсний бүээгдэхүүн бас байдаг гэнэ. Монголчууд бидний идэж заншсан “Цагаан идээ “-нээс гадна дараах

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Шүдэнд сайн 10 хүнсний бүтээгдэхүүн гэдэгт дараах зүйлс багтдаг байна.

  1. Кальци агуулсан хүнс: Шүдний эрүүл мэндэд кальци маш чухал. Кальци агуулсан хүнснүүд нь сүү, сүүн бүтээгдэхүүн, алим, брокколи болон хулууны зарим төрөл зэрэг.
  2. Фосфор: Энэ нь шүдний хатуулгийг сайжруулахад тусалдаг. Фосфорын эх үүсвэр нь өндөг, мах, хоолны ногоо гэх мэт.
  3. Витамин D: Витамин D нь кальцийг шингээхэд тусалдаг. Нарны гэрэл, загасны тос, зарим хүнсний ногоо болон бэлтгэгдсэн хүнснүүдэд энэ витамин олддог.
  4. Цайр: Шүдний хатуулгийг сайжруулж, нянгийн үйлчлэлтэй тэмцэхэд тусалдаг. Цайр нь хүнсний ногоо, цагаан мах, хүрэн буудай зэрэгт агуулагддаг.
  5. Ус: Ус нь амны хөндийн эрүүл мэндийг хангахад чухал бөгөөд шүдний цоорлыг бууруулахад тусалдаг.
  6. Хүнсний ногоо, жимс: Эдгээр нь байгалийн хэмжээний шүлтлэгтэй, шүдийг цэвэрлэхэд тусалдаг. Мөн цайр, кальци, фосфор зэрэг чухал бодисуудыг агуулдаг.

1- Цоохор майлз

Цоохор майлз шүдийг 2 аргаар хамгаалдаг. Учир нь майлзыг идэхэд удаан зажлах хэрэгтэй байдаг. Энэ нь илүү их шүлсийг ялгаруулах шалтгаан болдог бөгөөд шүд хорхойтуулдаг нянгуудыг үхүүлдэг. Мөн бүхэл үрийн, ширхэгтэй, хатуу төрлийн хоол эрүүл хүнс нь буйланд массаж хийж, шүд хоорондын завсруудыг цэвэрлэдэг.

шүдэнд хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн
шүдэнд хамгийн сайн хүнсний бүтээгдэхүүн

2- Бяслаг

Бяслаг бол шүдэнд хамгийн сайн нөлөөтэй хүнс. Юуны түрүүнд амны хөндийн PH тэнцвэрийг хамгаалахад тустай. Мөн шүд хорхойтохоос хамгаалж чаддаг. Ялангуяа чихэрлэг хоол хүнс идсэнийхээ дараа багахан хэмжээний бяслаг идэхэд чихэрлэг зүйлсийн шүдийг хорхойтуулах нөлөөг үгүй хийдэг ач тустай.

ц

3- Ногоон цай

Ногоон цайнд агуулагддаг катесин хэмээх бодис нь амны хөндий дэх нянгуудыг устгаж, мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэй юм. Ялангуяа амны хөндийн хорт хавдрын эсрэг нөөлөө бүхий бодис гэж хэлж

болно. Мөн энэ бодис нь амны хөндийн эвгүй /өмхий/ үнэрийг бий болгоход нөлөөлдөг нянгуудыг устгахад тустай.

ж

4- Киви
С аминдэмийн дутагдал ялангуяа буйлыг эмзэг болгож, нян бактерийн эсрэг дархлааг сулруулдаг. Ийм тохиолдолд шүдний ойролцоох эдүүдийн гэмтэлтэй холбоотой зовиурууд илэрч эхэлнэ. Үүнээс урдчилан сэргийлэхийн тулд С аминдэмийг хангалттай хуримтлуулахын тулд киви жимсийг идэх хэрэгтэй. Учир нь бусад жимснүүдтэй харьцуулахад С аминдэм кивид илүү ихээр агуулагдаж байдаг.

э

5- Тараг
Калциар баялаг тарагны шүдэнд ямар сайн болохыг тоочоод баршгүй. Кальци нь шүдний ойролцоох эдийн гэмтэлтэй хүмүүсийн хувьд үрэвслийг багасгах ач тустай. Мөн кальци, амны хөндийн үрэвслээс үүдэлтэй хөдөлсөн, суларсан шүдийг эмчлэхэд илүү сайн. Кальци нь шүд гэмтэх, унахаас сэргийлэхэд тусална. Хэрвээ та шүднийхээ эрүүл мэндэд анхаардаг бол кальциар баялаг хоол хүнсийг сонгож хэрэглэж заншаарай.

н

6-  Ногоон яншуй /Петрушка/
Зарим хоолыг идсэний дараа амнаас эвгүй үнэр гарах нь элбэг байдаг. Тэгвэл хоол идсэнийхээ дараа жаахан яншуй зажилвал амны хөндийн эвгүй үнэрийг дарахад тань маш сайн тусалдаг байна.

г

7- Гүзээлзэгэнэ
Гүзээлзэгэнэ шүд болон буйланд сайнаар нөлөөлдөг. Мөн шүдний чулууг энгийн аргаар хайлуулах агууламжтай. Өөрөөр хэлбэл гүзээлзэгэнэд агуулагддаг зарим төрлийн хүчлүүд нь шүдний чулууг хайлуулдаг байна. Мөн гүзээлзэгэнэ иддэг хүмүүсийн шүд чулуужилтаас хамгаалагдаж байдаг.

ш

8- Хатаасан самрууд

Хатаасан самрууд нь шүдний эргэн тойрны нянгууд устгах тослогийн агууламжтай байдаг. Энэ тос нь шүдийг бэхжүүлж, илүү бат бөх болоход тусалдаг, самрын үр нь кальци агуулж байдаг.

ү

9- Алим
Алимыг хальстай идэхэд шүд бэхжиж, мөн шүдийг сайн цэвэрлэж байдаг. Иймээс алим, лууван зэрэг жимсийг хазаж идэх нь эрүүл мэндэд тустай.

з

10. Загас
Загсанд агуулагддаг хүхэр нь яс, шүдний эд эсийн үндсэн хэрэгцээний нэгд тооцогддог. Ялангуяа загасанд шүдийг хатуу болгож бэхжүүлдэг хүхрийн төрөл агуулагддаг. Иймээс эрүүл сайхан шүдтэй болохыг хүсвэл сард 2 удаа загас идэж байвал зохино.

к

Зөвлөгөө Мэдээлэл

Холбоотой нийтлэлүүд

Зөвлөгөө Мэдээлэл