Хүүхдийн шүд угаах

Эцэг эхийн хувьд хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд анхаарал тавих нь чухал үүрэг хариуцлага юм. Бага наснаас нь шүдний эрүүл ахуйг зөв сахиулах нь насан туршдаа эрүүл шүд, буйлтай байх үндэс суурь болж өгдөг. Үүний нэг гол зүйл бол хүүхдийнхээ шүдийг хэрхэн үр дүнтэй угаах талаар мэдэх явдал юм.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Танд хэрэг болох материалууд

  • Хүүхдийн хэмжээтэй шүдний сойз: Хүүхдэд зориулсан зөөлөн үстэй сойз сонгох хэрэгтэй. Жижиг толгой, зөөлөн үстэй байх нь буйл болон шүдийг гэмтээхгүй.
  • Хүүхдэд зориулсан шүдний оо: Хүүхдэд зориулсан фтор агуулсан шүдний оо сонгох. Бага хэмжээний вандуйн хэмжээ хангалттай. Фтор нь шүдний пааланг бэхжүүлж, цооролт үүсэхээс сэргийлдэг.
  • Нэг аяга ус: Та үүнийг хүүхдийнхээ ам болон шүдний сойзыг зайлахад хэрэглэнэ.
  • Сандал эсвэл гишгүүр: Хэрэв таны хүүхэд угаалтуурт хүрч чадахгүй бол ам зайлсан усыг асгаж  зайлахад хялбар болгохын тулд сандал эсвэл гишгүүр өг.

Зааварчилгаа

1. Орчноо бэлтгэх: Шүдээ угаахын тулд шүдээ сайтар харах хэрэгтэй ба гэрэлтүүлэг сайн бах хэрэгтэй. Бүх материалыг гарт ойр байрлаж байх хэрэгтэй.

2. Шүдний сойз, оог зөв сонгох: Хүүхдийн хэмжээтэй зөөлөн үстэй сойз хэрэглээрэй. Хүүхдэд аюулгүй фторын оо бага зэрэг сойз дээрээ түрхээрэй.

3. Хүүхдээ байрлуулах: Хүүхдээ сандал дээр зогсоох эсвэл бүр бага насны хүүхэд бол толгойг нь бага зэрэг хойш нь хазайлгаж тухтай суулгаарай.

4. Сойз, угаах техник: Сойзыг шүд, буйл руу 45 градусын өнцгөөр барина. Зөөлөн дугуй хөдөлгөөнөөр эхлээд урд шүдийг цэвэрлээд дараа нь арын шүд рүү чиглээрэй. Зажлах гадаргуу болон хөндий хэсэгт анхаарлаа хандуулаарай.

ctx9 c2o4 220301
Set of happy kids holding dental cleaning equipment on white background illustration

5. Дотор гадаргуу: Шүдний дотоод гадаргууг ижил дугуй хөдөлгөөнөөр угаана.

6. Усаар зайлах: Хүүхдээ бага хэмжээний усаар амыг нь зайлж, дараа нь нулимж гаргахыг зааж өгөөрэй. Тэд шүдний оо залгиж байгаа эсэхийг шалгаарай.

7. Шүдний сойз цэвэрлэх: Шүдний сойзыг сайтар зайлж, агаарт хатаана

8. Хяналт: Өөрсдөө угааж чадах хэмжээний хүүхдүүд шүдээ зөв угааж байгаа эсэх болон, шүдний оо залгихгүй байгаа эсэхийг үргэлж хянаж байгаарай.

9. Дадал үүсгэх: Хүүхдийнхээ шүд угаах явцыг өглөө нэг удаа, унтахын өмнө нэг удаа заавал угаалгаж дадал үүсгэх хэрэгтэй.

Дүгнэлт

Хүүхдийнхээ шүдийг угаах нь амны хөндийн эрүүл мэндийг сахих чухал хэсэг юм. Та хүүхэддээ шүд зөв угаах дадлыг аль болох эрт ойлгуулах хэрэгтэй. Хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндийг хянаж, аливаа асуудлыг эрт илрүүлэхийн тулд шүдний эмчийн үзлэгт тогтмол хамрагдахаа мартуузай.

Үнэгүй Оношилгоо

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.

Холбоотой нийтлэлүүд

Зөвлөгөө Мэдээлэл