Инээмсэглэлийн хүч

Инээмсэглэл бол хүний хамгийн түгээмэл бөгөөд хүчирхэг зэвсэг юм. Инээмсэглэл нь хэлний бэрхшээл, соёлын ялгаа, цаг хугацаанаас үл хамааран, хүмүүсийн байр байдлыг илэрхийлж чаддаг сэтгэл хөдлөлийн гайхалтай илрэл билээ. Инээмсэглэл нь олон ашиг тустай гэдгийг та мэдэх үү.

children 1879907 1280

Инээмсэглэл ба анатоми

Инээмсэглэл нь нүүрний энгийн илэрхийлэл мэт санагдаж болох ч булчин болон сэтгэл хөдлөлөөр хоорондоо хамааралтай байдаг. Таныг инээмсэглэх үед таны тархи нүүрний хэсгийн булчинд дохио илгээж, тэднийг агшихад хүргэдэг.

Эдгээр булчингийн агшилтууд нь уруулын муруйлтанд нөлөөлөн, инээмсэглэлийн дүр төрхийг бий болгодог. Сонирхолтой нь инээмсэглэх үйлдэл нь албадан байсан ч тархинд допамин, эндорфин, серотонин зэрэг сайн даавруудыг ялгаруулдаг.

PRODENT ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ

ТЭГШ, ДҮҮРЭН, ЭРҮҮЛ инээмсэглэлийг бид танд мэргэжлийн үйлчилгээгээрээ бэлэглэх болно.

  • Даваа-Баасан 09:00-17:00
  • Бямба, Ням 09:00-19:00

Инээмсэглэл биед үзүүлэх ашиг тус

Стресс бууруулах: Инээмсэглэл нь биеийн кортизол (стрессийн даавар)-ын ялгаралтыг бууруулснаар стрессийн түвшинг багасгадаг нь батлагдсан. Ингэснээр хүн тайвшрах мэдрэмжийг олж авдаг байх нь.

Өвчин намдаах: Инээх үед эндорфин ялгардаг ба энэ нь байгалиасаа өвчин намдааж өгдөг байх нь. Тийм учраас инээмсэглэснээр тааламжгүй байдал арилж, өвдөлтийг түр зуур арилгахад тусалдаг.

Дархлаа нэмэгдүүлэх: Мөн судалгаагаар инээмсэглэх нь эсрэг биет эсийн үйлдвэрлэлийг ихэсгэж, дархлааны эсүүдийг идэвхжүүлэх замаар дархлааг сайжруулдаг гэж тогтоогдсон байна.

Цусны даралт буурах: Инээмсэглэл нь цусны даралтыг бууруулж, бусад зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг.

Инээмсэглэл сэтгэл хөдлөлд үзүүлэх нөлөө

Өөдрөг байдал: Инээмсэглэл нь таны сэтгэл санааг дээшлүүлж, аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрэхэд хүргэдэг. Энэ нь бага ба дунд зэргийн сэтгэлийн хямрал, түгшүүрийг удирдахад үнэ цэнтэй хэрэгсэл байж болно.

Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ: Хүн инээмсэглэх үед бусдаас зайгаа барихаа больж, өөртөө итгэлтэй болдог. Энэ нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж, нийгмийн харилцааг илүү тааламжтай болгоно.

Халдварлах чадвар: Инээмсэглэл нь халдвартай. Та хэн нэгэн рүү инээмсэглэхэд тэд хариу инээмсэглэх магадлал өндөр байдаг.

woman 657753 1280

Инээмсэглэл нийгмийн байдалд үзүүлэх нөлөө

Харилцаа үүсгэх: Инээмсэглэл бол нийгмийн харилцааны үндэс юм. Инээмсэглэл нь халуун дулаан уур амьсгал, итгэлцэл, нөхөрсөг байдлыг илэрхийлдэг тул хэн нэгэнтэй харилцаа үүсгэхэд хялбар болж өгдөг.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх: Инээмсэглэл нь хурцадмал байдлыг намжааж, зөрчилдөөнийг илүү үр дүнтэй шийдвэрлэхэд тусалдаг.

Ажлын байран дээрх амжилт: Ажлын байран дээр инээмсэглэл цацруулан өдөр бүр идэвхтэй цоглог байх нь таны имейжийг дээшлүүлж, бусдад үнэлэгдэх үнэлэмжийг нэмэгдүүлэх ба албан тушаал ахих боломжийг олгодог.

Хүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэлд инээмсэглэл нь эерэг байдлын од мэт тод харагддаг. Инээмсэглэл нь нийгмийн ач холбогдлоос гадна бие махбодын болон сэтгэл санааны хувьд маш олон ашиг тусыг өгдөг бөгөөд энэ нь бидний сайхан амьдрах энгийн боловч үнэлж баршгүй зэвсэг юм.

Тиймээс шажигнатал инээмсэглэхийг хүссэн ч шүдэндээ санаа зовж байдаг бол бид таны асуудлыг шийдэж өгөхөд бэлэн байна.

Үнэгүй Оношилгоо

Prodent Clinic Шүдний эмнэлэг танд татгалзахын аргагүй санал тавьж байна. Та өөрийн шүдний зургийг гар утсаараа аваад бидэнд илгээгээрэй.

  • 2-3 хоногт багтан таны шүдний эрүүл мэндийн оношлогоог хийж имэйлээр илгээнэ
  • Энэхүү оношилгоо нь зөвхөн онлайнаар зургаа илгээсэн хэрэглэгч бүртгүүлэх боломжтой
  • Үнэгүй оношилгоонд хамрагдах бол дараах формыг бөглөж илгээнэ үү. Хариу нь имэйлээр очно.

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой Үйлчилгээ

Зөвлөгөө Мэдээлэл